Ньюс хөтөч: Дэлхийн Монголчууд Намын ээлжит бус анхдугаар хурал болно

Хуучирсан мэдээ: 2018.05.18-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Дэлхийн Монголчууд Намын ээлжит бус анхдугаар хурал болно

Ньюс хөтөч: Дэлхийн Монголчууд Намын ээлжит бус анхдугаар хурал болно

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Хүүхдийн хөгжилд – мэдээллийн технологи” үндэсний уралдааныг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулагдана. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй харааны, сонсголын, хөдөлгөөний, оюун ухааны бэрхшээлтэй 13-21 насны хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа уралдуулах юм. Тэмцээний төрлүүдэд амжилттай оролцож шалгарсан 4 оролцогчийг 2018 оны 11 дүгээр сарын 08-12-ны өдрүүдэд БНЭУ-д болох олон улсын “GLOBAL IT CHALLENGE -2018” мэдээлэл технологийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм. Холбоо барих утас: 99736124 88013454 99201103

08.30

  • СЗСҮТөв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон улсын уралдаанд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор ХНХЯам, НЗДТГазар, НХГБХГазар, МТҮПарк, 21 Аймаг, 9 дүүргийн ЗДТГ-тай хамтран “Хүүхдийн хөгжилд-мэдээллийн технологи” улсын уралдааныг 2 дахь жилдээ МТҮПарк-д зохион байгуулна. Холбоо барих утас: 99201103, 99218528

09.00

  • Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан ‘Олон улсын нэгжийн SI систем- Байнгын хувьсал’ сэдэвт форумыг МУИС-ийн Номын сангийн 5 давхарт 502 тоот зохион байгуулна. Холбоо барих утас: 99650498 /СХЗГ-ын хэвлэлийн төлөөлөгч/

  • ‘Blue sky’ зочид буудлын ‘Diamond’ хурлын танхимд ‘Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж’ зөвлөгөөн ‘Ноолуурын чанар ба малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж’ малчдад зориулсан сургалтаар үргэлжилнэ.  Холбоо барих утас: 9963-1868, 8001-9000

  • Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар “АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” Буянт-Ухаа, Чингис хаан олон улсын нисэх буудалд болно.

  • “Хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхийг хамгаалах үндэсний болон бүс нутгийн механизм” сэдэвт уулзалт, сургалт Улаанбаатар зочид буудалд болно. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие даан амьдрахад чиглүүлэхэд эрхэмд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний комисс, Тэгш нийгэм холбоо ТББ-аас хамтран зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн гишүүд оролцоно. Холбоо барих утас:99095302, 99829895

  • ‘МУИС-иар аялья’ өдөрлөг 1-р байны гадаа талбайд эхэлнэ. Уг өдөрлөгөөс МУИС-д элсэн орох тухай, сургалтын хөтөлбөрийн талаар, сургалтын төлбөр, хяналтын тоо, оюутныг дэмжих үйчилгээ, тэтгэлгийн тухай гээд сургуулийн талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой. Холбоо барих утас:99002019

09.30

  • БНХАУ-ын 40 гаруй их дээд сургуулийн багш төлөөлөгчид оролцох ‘’Education expo-2018’’ яармаг Corporate зочид буудалд болно. Яармагийг БСШУЯ-ны сайд Цогзолмаа нээх бөгөөд Нийслэлийн Боловсролын газар, Хан-Уул дүүргийн Боловсролын газар, 21 аймгийн Боловсролын газраас бие төлөөлөгч нар оролцоно. Холбоо барих утас: 99298212, 70119818

10.00

  • Дэлхийн Монголчууд Намын Ээлжит бус Анхдугаар Их Хурал МҮЭСТ ордны бага танхимд болно. Холбоо барих утас:91112122
  • “Монголын Зүймэл даавуун урлалын төв”- “UPCYCLING IN MONGOLIA” арга хэмжээг Туркийн элчин сайдын яамтай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулна. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй, бага дунд орлоготой өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Upcycling in Mongolia” сэдэвт үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаа Туркийн Элчин сайдын өргөөнд болно. Холбоо барих утас: 91116730, 89004465
  • Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал Төрийн ордоны А танхимд болно.
  • Сангийн яамны 9 давхарын түшээ танхимд Монгол Улсын Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамрагдах байгууллага, агентлагийн жендэрийн стратегийг хэрэгжүүлэх албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх семинар болно.
  • ‘Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж’ сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургуулийн ‘Эрдэм’ танхимд эхэлнэ. Холбоо барих утас:99088069, 88115446
  • Малчдын дунд зохион байгуулагдах ‘Бэлчээрийн доройтол, гарц шийдэл’ хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны хурлын зааланд болно.Холбоо барих утас: 91004402
  •  НЦГ-ын 108 тоотод цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • ШУА-ийн байранд ‘Зүрх судасны өвчний тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам’ хэлэлцүүлэг болно.

11.00

  • Богд хааны ордон музейд ‘Олон улсын музейн өдөр’-т зориулсан ‘Эрдэнэсийн сан’ үзэсгэлэн нээлтээ хийнэ.
  • “Олон улсын музейн өдөр” -ийг тохиолдуулан “Өргөн харилцаатай музей: Шинэ хандлага, шинэ олон нийт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Арга хэмжээ Монголын Үндэсний музейд болно.
  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд ТҮЦ-ээр амжиргаагаа залгуулагчдын холбооноос ТҮЦ ачиж байгаа нийслэлийн удирдлагын шийдвэрийг эс зөвшөөрч тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Онцгой байдлын газрын алба хаагчид галын аюулгүй байдлын нэгдсэн сургуулилт хийнэ. Сургуулилт Засгийн газрын авто бааз /Баянбүрд төвийн зүүн талд/-д болно. Холбоо барих утас:99992455
  • Дуурь бүжгийн эрдмийн театрт МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСНИЙ 77 ЖИЛ, МОНГОЛ УЛС ГАЗРЫН ТОС ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙн арга хэмжээ болно. Холбоо барих утас:99160069
  • “Эдийн засгийн форумыг хэрхэн үр дүнтэй болгох вэ” сэдэвт хэлэлцүүлэг “Ард” санхүүгийн нэгдлийн байранд болно. Холбоо барих утас: 8809-8811

11.30

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос төрийн гурван өндөрлөгт тавьсан шаардлагын хариуг нэхэж хэвлэлийн бага хурал зарлалаа

12.00

  • Төрийн ордоны зүүн талд Пума зочид буудлын хоёр давхарт “Монгол туургатны бөхийн барилдаан” зохион байгуулах гэж байгаа талаар хэвлэлийн хурал зарлалаа. Холбоо барих утас:98000307
  • Их дээд сургуулиудын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо ISO:9001-2015 стандартыг анхлан хэрэгжүүлсэн ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн гэрчилгээ гардан авах үйл ажиллагаа Механик тээврийн сургуулийн эрдмийн зөвлөлийн өрөөнд болно. Холбоо барих утас:11341913, 91000183

13.00

  • Хан-Уул дүүргийн Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Хан-Уул дүүргийн соёлын ордонд болно. Холбоо барих утас: 99003381

14.00

  • ‘Blue sky’ зочид буудлын ‘Diamond’ хурлын танхимд Говь, Гоёо ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай зөвлөгөөний төлөөлөгчид, малчид, хоршоологчид танилцах арга хэмжээ болно. Холбоо барих утас: 9963-1868, 8001-9000

15.00

  • Монос Группийн санаачлагаар 2016, 2017 онд батлагдсан цоо шинэ хүний нөөцийн 6 цогц стандартыг Монгол улсын ‘үндэсний стандарт’ болгох, нэвтрүүлэх, ‘олон улсын баталгаажуулалт’ авах томоохон төслийн нээлт Монос Групп-н төв байранд зохион байгуулна. Холбоо барих утас: 88098009

18.00

  • Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Ховд аймгийн иргэдийн Спортын 9-р наадмын нээлт болно. Нээлтэнд Ховд нутгаас төрөн гарсан спортын алдартнууд бүгд оролцох юм.

19.00

  • Япон улсын Инами Медикал групп Монгол улсад өөрийн салбар компани болох “Инами Медикал Монгол” -оо нээж байна.Компанийн нээлтийн ёслол Блү Скай зочид буудлын 3-р давхарын ресторанд болно.

ТӨРИЙН ОРДОН

10.00

УИХ-ын чуулган хуралдана. Хэлэлцэх асуудал:

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1963.05.18 Улсын дуурь, бүжгийн театр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийснээр Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдав. МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны тавдугаар сарын 10-нд Улсын Хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь, бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театр байгуулах болсон юм.

1987.05.18 БНМАУ, Бразил улстай дипломат харилцаа тогтоов.

2013.05.18 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж оролцох Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд боллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж