Чопперчид хүүхдийн хүчирхийлэлтэй  тэмцэв

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Чопперчид хүүхдийн хүчирхийлэлтэй  тэмцэв

Чопперчид хүүхдийн хүчирхийлэлтэй  тэмцэв

“Чингис” мото клубийн чопперчид нийслэлийн төв гудамжаар “Хүүхдийн тусламжийн утас-108” тугтай цуваа зохион байгууллаа.  Учир нь, өнөөдөр /2018.5.17/ Олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр. Тэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд 108 утсанд мэдээлдэг байхыг иргэдэд уриалсан нь энэ аж.

Монгол Улс 2001 оноос “Хүүхдийн тусламжийн утас 108”-ыг ажиллуулсан бөгөөд 2016 онд Засгийн газрын шийдвэрээр “108 Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв” болгон өргөжүүлсэн түүхтэй.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдрийг тохиолдуулан нийтийн тээврийн “Арт импекс” компанитай хамтран 24 чиглэлийн 200 гаруй нийтийн тээврийн автобусанд “Хүүхдийн тусламжийн утас-108” үйлчилгээний төвийн танилцуулга материал болон шторк цацаж, олон нийтэд мэдээлэл хүргэж байна. ‘Хүүхдийн тусламжийн утас 108’ үйлчилгээний төв нь Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах, тэдний дуу хоолойг сонсох, хүүхдэд сэтгэл зүйн яаралтай болон бусад туслалцаа үзүүлэх зорилгоор 24 цагийн турш үнэ төлбөргүй ажилладаг юм. Тус утас нь өдөрт 400-500, хоногт 1000-1200 дуудлага хүлээн авч хариу мэдээлэл, зөвлөгөө, хамгааллын үйлчилгээнд холбон зуучилдаг билээ. 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж