Бөхийн барилдааны бүртгэлийг цахимаар авч байна

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Бөхийн барилдааны бүртгэлийг цахимаар авч байна

Бөхийн барилдааны бүртгэлийг цахимаар авч байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голын хөвөөнөөс Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, Ч.Бээжин нарын үндэсний бөхийн гурван аварга төрөн гарсан. Хоймор нутгийн аваргуудад зориулсан барилдааныг өнгөрөгч сард зохион байгуулах тов гарсан ч холбооны маргаантай асуудлаас болж хойшлогдсон. Тэгвэл “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Хөвсгөл хөгжил” сангаас санаачлан хоймор нутгийн дээрх гурван аваргын нэрэмжит барилдааныг ирэх ням гаригт/2018.05.20/ Спортын төв ордонд зохион байгуулахаар болсон. Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох бөгөөд барилдааны бүртгэлийг өнөөдөр, маргааш 10.00-17.00 цагийн хооронд Бөхийн холбооны цахим хаягаар авах юм байна. Мөн тасалбарыг тус ордонд өчигдрөөс эхлэн борлуулж эхэлсэн бөгөөд 10 мянган төгрөгийн үнэтэй аж.

Барилдаан ням гаригийн 14.00 цагаас эхлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж