Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 15-ны өдөр ханын материалын эцсийн буудалд марк улсын дугаар нь тодорхойгүй мотоцикл жолоодогч явган зорчигчид болох долоон настай эрэгтэй Э, 13 настай эмэгтэй Э нарыг хөдөлгөөнд оролцож байх үед нь мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.
Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн нутагт Toyota Prius маркийн машины жолооч арван настай эрэгтэй С-г мөргөж гэмтээжээ. Тухайн мөргүүлсэн хүүхэд 48 дүгээр сургуулийн дөрөвдүгээр анийн сурагч байсан бөгөөд гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн аж.
Э.Бурам