Гавьяат тамирчин Б.Сэр-Од уралдаанд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Гавьяат тамирчин Б.Сэр-Од уралдаанд оролцохгүй

Гавьяат тамирчин Б.Сэр-Од уралдаанд оролцохгүй

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт мэргэжлийн болон сонирхогчийн ангилалд ирэх бямба гаригт болох билээ. Энэхүү уралдаанд 42 км-т оролцохоор бүртгүүлж, мандатаа авсан Гавьяат тамирчин Б.Сэр-Од уралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож буй Б.Сэр-Од залуу тамирчдад боломж олгох үүднээс ийн шийдвэр гаргаснаа өнөөдөр зохион байгуулагчдад мэдэгдсэн байна. 

Хэдхэн хоногийн өмнө шилдэг марафонч Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нарын тамирчид мандатаа авсан бөгөөд маргааш зохион байгуулагчид техникийн зөвлөгөөний хурлыг хийхээр болжээ. 

Өнөөдөр Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа бэлтгэл ажлууд 100 хувь хангагдсан талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж