Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулагдлаа

Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Мөнхбат, Л.Энхболд, Г.Тэмүүлэн нарын 15 гишүүн ‘Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө’ лобби бүлэг байгуулсан тухай бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод дөнгөж сая гардууллаа.

Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Ч.Улаан энэ талаар хэлэхдээ “Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн үр өгөөжийг Монголын талд ашигтайгаар нэмэгдүүлэх, далд уурхайн санхүүжилтийн гэрээ буюу Дубайн гэрээний алдааг засаж шинэчлэн байгуулахын төлөө  УИХ-ын нэр бүхий гишүүд лобби  бүлэг байгууллаа.  Бид Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, олон улсын гэрээ конвенцийн  хүрээнд үйл ажиллагаа явуулна. Мөн  ажил хэрэгч, санал санаачлага гаргаж нээлттэй байдлаар ажиллана“гэлээ.

Ш.АДЪЯАМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж