Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээнийг орхилоо

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэмцээнийг орхилоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод болж байна. Өнөөдөр тав дахь өдрийн барилдаан болно.

Өчигдрийн барилдаанаас эхлэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас тэмцээнийг орхилоо. Жюүрёогийн зүүн жигүүрийн наймдугаарт эрэмбэтэй Тэрүнофүжи эхний гурван өдрийн барилдаанаас нэг ч даваа авч чадаагүй байсан юм. Тэгвэл зүүн өвдөгний гэмтлийн улмаас зуны тэмцээнийг үргэлжлүүлж чадахааргүй болжээ. Хэрэв тэр энэ тэмцээнд дахин барилдахгүй бол макүшитад унах магадлалтай боллоо. Озэки байсан бөх макүшитад барилдаж байсан тохиолдол сүмогийн түүхэнд байдаггүй аж. 

Тэрүнофүжи өнгөрөгч гуравдугаар сард башёг гэмтлийн улмаас өнжсөн билээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж