“Хүүхдийн хөгжилд-Мэдээллийн технологи” үндэсний уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн хөгжилд-Мэдээллийн технологи” үндэсний уралдаан болно

“Хүүхдийн хөгжилд-Мэдээллийн технологи” үндэсний уралдаан болно

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Хүүхдийн хөгжилд – мэдээллийн технологи” үндэсний уралдааныг энэ сарын 18-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй харааны, сонсголын, хөдөлгөөний, оюун ухааны бэрхшээлтэй 13-21 насны хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа уралдуулах юм.

Тэмцээний төрлүүдэд амжилттай оролцож шалгарсан дөрвөн оролцогчийг арваннэгдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд БНЭУ-д болох олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2018” мэдээлэл технологийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж