Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 44 мянган өрх байна

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 44 мянган өрх байна

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 44 мянган өрх байна

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “МИК” ОССК хамтран хийсэн “Монгол Улсын хэмжээнд орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн ээлжит судалгааг танилцууллаа. Энэхүү судалгааг хийгдсэнээр салбарын байгууллагууд нэгдсэн судалгаа, мэдээлэлтэй болох, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн ойрын төлөвийг урьдчилан харах боломжтой аж.

Судалгаагаар нийслэлд 2017 оны байдлаар 380,282 өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164,791 өрх нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна. Эрэлтийн хувьд Орон сууц худалдан авах хүсэлтэй нийслэлд амьдардаг өрхийн 16,3 хувь  буюу 35,497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12,2 хувьбуюу 14,905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байна гэсэн судалгааны дүн гарсан байна Нийлүүлэлтийн хувьд, Улаанбаатар хотод 62,339 айлын орон сууцны 427 төсөл, орон нутагт 13038 айлын орон сууцны 136 төсөл тус тус хэрэгжиж байна. Үүнээс ойрын 3 жилд нийслэлд 38,514 айлын, орон нутагт 10822 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна.  Өнөөдрийн байдлаар зах зээл дээр 5822 айлын орон сууж бэлэн борлуулагдаж байна. Үүний 4622 айлын сууц нь 80 м2-аас доош талбайтай орон сууц байна. Борлуулалтын дундаж үнэ нэг м2 нь 2,114,527 төгрөг байна

Судалгааг гардан гүйцэтгэсэн “Тэнхлэг зууч” ХХК-ийн захирал н.Должинсүрэнгээс түрээсийн орон сууцны талаар тодрууллаа.


-Түрээсийн орон сууцыг иргэд их сонирхдог. Түрээсийн орон сууцны эрэлт хэр байна, судалж үзсэн үү?

-Нийтдээ 44,747 айл түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байгаа. Гэхдээ түрээсийн орон сууцны төлбөрөө төлөх чадвартай ч айл байгаа, чадваргүй ч айл байна. Иргэд хямд өртөгтэй түрээсийн орон сууцыг илүү эрэлхийлж байна. Мөн түрээслэнгээ өмчилж авах санал багагүй гаргадаг.

-Судалгаанаас харахад  иргэд орон сууцтай болохын тулд ямар санал их тавьж байна?

-Судалгаанд гэр хорооллын иргэд өмчилсөн газраараа орон сууц болгох сонирхол их байгаа нь ажиглагдсан. Энэ тал дээр төр түлхүү анхаарах хэрэгтэй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж