“Глоб кредит”-ийн хохирогчдыг шинэчлэн бүртгэнэ"

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

“Глоб кредит”-ийн хохирогчдыг шинэчлэн бүртгэнэ"

“Глоб кредит”-ийн хохирогчдыг шинэчлэн бүртгэнэ"

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр 1226 хохирогчдын хохирлыг барагдуулах нөхцөл бүрдсэн талаар  өнөөдөр /2018.5.17/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр ““Глоб кредит”-тэй холбоотой хэрэг үүсээд 12 жил болжээ. Одоогоос гурван жилийн өмнө миний бие хорих ял эдэлж суллагдаад, өдийд хэвлэлийн бага хурал хийж байсан. Тухайн хурал дээр энэ хэргээс болж нэг ч хүнийг хохироохгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн ял эдэлж байх хооронд зүй бусаар захиран зарцуулж, хууль бусаар  дуудлага худалдаа болон өөр хэлбэрээр үнэгүйдүүлсэн хөрөнгийн учрыг олж, хохирлыг 100 хувь барагдуулна гэдгээ мэдэгдэж байсан. Суллагдсанаас хойш гурван жилийн хугацаанд миний бие юу хийснийг мэдэхийг хүссэн хүн олон байгаа гэж үзээд өнөөдрийн мэдэгдлийг хийж байна. Гурван жилийн хугацаанд “Глоб хамтын бат итгэл” хохирол барагдуулах нийгэмлэг 2010 онд байгуулагдсан. Үүнтэй хамтран ажилласны дүнд багагүй зүйлийг амжууллаа” гэв.

Мөн 2006 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хөрөнгө үнэлэх комисс томилогдож, “Глоб кредит”-д үнэлгээ хийхдээ хөрөнгийг нь хоёр дахин бууруулж үнэлсэн байна гэсэн юм. Хөрөнгийг мөрдөн байцаах шатанд 9.6 тэрбумаар үнэлсэн байдаг бол тус комиссын үнэлгээгээр 4.3 тэрбумаар үнэлжээ. Улмаар уг захирамжид гомдол гарган Захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулжээ.  Тиймээс комиссын үнэлгээгээр дуудлага худалдаанд орсон хөрөнгийг захирамжийн дагуу хүчингүй болгож бүгдийг шинээр эхлэх нөхцөл бүрдсэн гэсэн юм. Түүнчлэн захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрээр дахин хөрөнгийг үнэлэхэд 21 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн гэнэ.   

Тэрбээр “Бидэнд бүх үйл ажиллагааг хүчингүй болгох хувилбар байна. Мөн 21 тэрбум төгрөгийг гэм хорын нөхөн төлбөр болгон нэхэмжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Глобын хохирогчдын хохирлыг барагдуулахад бэлэн болсон гэсэн үг. Дээрх шийдвэрт төр буруутай нь тогтоогдсон тул бид хохирлоо төрөөс шүүхээр нэхэмжлэх ёстой болсон гэдгийг мэдэгдье. Тэгэхээр “Глоб кредит”-ийн 1226 хохирогчдын хохирлыг 100 хувь барагдуулахад нэг алхам дутлаа. Бид Иргэний шүүхэд хандан хохирлоо нэхэмжлэх, шүүхийн шийдвэрт үндэслэн бидний хохирлыг барагдуулах боломжтой” гэлээ.   

Үргэлжлүүлэн “21 тэрбум төгрөг нэхэмжлэхийн тулд  600 сая төгрөгийн өмгөөллийн хөлс төлөх ёстой. Үүний урьдчилгаа 200 сая төгрөг болон шүүхийн тэмдэгтийн хураамж болгон 100 сая төгрөг бүрдүүлэхээр ажиллаж байна. Суллагдсанаас хойших гурван жилийн хугацаанд миний бие зүгээр суусангүй, энэ мөнгийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Түүнчлэн төр тухайн хоршооны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, үргэдүүлсэн, хууль бусаар захиран зарцуулсан, шамшигдуулсан зэрэг 26 үйлдэл дээр нотлох баримт цуглуулсан аж

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоонд  хохирсон иргэдийг шинэчлэн бүртгэх гэнэ. Энэ сарын 19-нд “UB палас”-д 12.00 цагт хохирогчдыг шинээр бүртгэж, мэдээлэл өгөх юм байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж