Өршөөлийн хуулийг ойрхон баталж, ял завшуулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хуулийг ойрхон баталж, ял завшуулж байна гэв

Өршөөлийн хуулийг ойрхон баталж, ял завшуулж байна гэв

Монгол улс Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ -ны Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэгт хоёр дахь удаа орж, 2015 онд тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн нэгдсэн чуулганд оролцсон. Энэ  үеэр нийт 64 улсаас 164 зөвлөмж ирүүлснээс 150 зөвлөмжийг нь хүлээн авч, хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан билээ. Үлдсэн 14 зөвлөмж нь УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд хамаарах тул хэрэгжүүлэх боломжгүй хэмээн татгалзсан аж.

Universal Periodic Review (UPR) буюу  Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутамд дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөлддөг байна.

Хүний эрхийн  ээлжит  түгээмэл хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаарх  тайланг өнөөдөр /2018.05.17/ танилцууллаа. Дээрх уулзалтад  төрийн болон төрийн бус байгууллагын 50 орчим төлөөлөл оролцож, санал бодлоо солилцсон юм.  Тус тайланд дурдсанаар Монгол Улс 150 зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой ч 17 зөвлөмжийг хэрэгжүүлжээ. Харин  78 зөвлөмж хэрэгжих шатандаа явж байгаа бол үлдсэн 55 зөвлөмж огт хэрэгжээгүй гэх дүгнэлт гарсан байна.

Тайланд хэрэгжээгүй зөвлөмжүүдийн нэгдүгээрт Хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны тогтолцоон дахь авлигын бүх хэргийг мөрдөн шалгах хэмээн бичжээ. Монгол Улс өршөөлийн хуулийг ойр ойр гаргах замаар, энэ төрлийн хэрэг  үйлдсэн этгээдэд ял завших боломж олгодог учир энэ заалт хэрэгжээгүй гэж үзжээ.

Харин хоёрдугаарт интернет орчинг оролцуулан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах  гэсэн зөвлөмж хэрэгжээгүй шалтгаан нь цахим орчин дахь сэтгэгдлийг цахим орчин  дахь сэтгэгдлийг цагдан хянадаг байдал одоог хүртэл нээлттэй байгаа. Аливаа цахим мэдээллийн хэрэгслийг интернет урсгалыг шууд хаадаг хуулиас давсан эрх мэдэл нь одоог хүртэл Монгол улсад хадгалагдаж байгаа учир хэрэгжээгүй гэж бичжээ. Мөн интернетийн зохицуулалтын бүх хүрээнд хүний халдашгүй байх эрх үзэл бодлоо илэрхийлэх эрх, хүний эрхэд бүрэн хүндэтгэлтэй хандах зарчим мөн адил хэрэгжээгүй аж.

Цаашлаад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон иргэний нийгмийн зүтгэлтнүүд шийтгүүлнэ гэх аливаа айдасгүйгээр өөрсдийн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх бололцоог олон улсын стандартын дагуу хангах заалт хэрэгжээгүй үлджээ. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамгаалсан  тусгай хууль эрх зүйн орчин шинээр бий болоогүй хэвээр байна.

Олборлох үйлдвэрлэлийн салбарт аюулгүй байдлыг тогтоохдоо хүний эрхийг хангах зорилгоор Аюулгүйн байдал, хүний эрхийн санаачилгын талаарх сайн дурын зарчимд нэгдэх  санал мөн хэрэгжээгүй аж. Хэрэгжээгүй шалтгаан нь дээрх зөвлөмжийг Засгийн Газар хүлээж авсан ч зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө ямар ч ажил төлөвлөөгүй болно гэж бичжээ.

Ингээд  Монгол Улсын дунд хугацааны хэрэгжилтийн тайлангийн эх хувийг хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж