Дур мэдэн амралтад явснаас осол гарч таван хүүхэд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Дур мэдэн амралтад явснаас осол гарч таван хүүхэд гэмтжээ

Дур мэдэн амралтад явснаас осол гарч таван хүүхэд гэмтжээ

Дархан-Уул аймагт тавдугаар сарын 8-ны өдөр Дархан сумын нутаг сумын төвийн “Гэгээ” хүнсний дэлгүүрийн уулзварт томоохон осол гарсан. Тодруулбал,  30 гаруй хүүхэд, 10 орчим насанд хүрсэн хүн  тээвэрлэж явсан Daewoo маркийн автобус нь North benz маркийн ачааны автомашинтай мөргөлдөж гурван том хүн, таван хүүхэд гэмтсэн хэрэг гарсан байна.

Гэмтсэн хүүхдүүд тухайн сумын 15 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчид байсан  бөгөөд тухайн үед анги удирдсан багш, хүүхдүүдийн  эцэг эх нар хамт явж байсан байна. Сурагчдын эцэг эх анги удирдсан багш  нар хоорондоо зөвлөлдөөд сургуулийн удирдлагад мэдэгдэлгүйгээр  дур мэдэн  өдрийн амралтад хүүхдүүдээ  авч явснаас ийн осол гарчээ. Одоогоор гэмтсэн хүмүүс бүгд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн үед нийт 32 сурагч, 13 эцэг эх багш явж байсан бөгөөд  жолооч Б согтууруулах зүйл хэрэглээгүй эрүүл байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.

Олон хүнийг нэг дор тээвэрлэж явах үедээ жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг үйлдлээс шалтгаалж ноцтой зам тээврийн осол, хэрэг гарах эрсдэл өндөр байгааг Замын цагдаагийн албаны мэргэжилтнүүд анхааруулж байна

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж