Баян-өлгий аймагт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Баян-өлгий аймагт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Баян-өлгий аймагт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Дэлхийн гэр бүлийн өдөр” болон “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяныг тохиолдуулан гэр бүлийн орчинд хүүхдийн хүмүүжлийг төлөвшүүлэх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд эцэг, эхийн оролцоог хангах, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх сурталчлах, сумдын эрх бүхий албан тушаалтнуудын оролцоог идэвхжүүлэх зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй хамтран “Гэр бүлийн орчин ба хүүхдийн хүмүүжил” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлгийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт сумдын Засаг дарга, Хууль, эрх зүйн түшмэл, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эцэг, эхийн төлөөлөл, Өлгий сумын багийн Засаг дарга нар болон нийт 120 гаруй хүн оролцсон бөгөөд хэлэлцүүлэгт гэр бүлийн орчин хүүхдийн хүмүүжилтэй холбогдолтой тодорхой асуудлуудыг хэлэлцэж, энэ талаар зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр шйидвэрлэв.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж