Допингийн цуурхлыг бөхчүүд тарааж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Допингийн цуурхлыг бөхчүүд тарааж байна гэв

Допингийн цуурхлыг бөхчүүд тарааж байна гэв

Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг хуралд Допингийн төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат, ерөнхий их эмч Д.Энхсанаа нар оролцлоо.

Сүүлийн үед допингийн шинжилгээтэй холбоотой худал мэдээлэл олон нийтэд тараад байгаа. Уг төвд ажиллаж буй ажилчид бол ихэнхдээ эмч, багш мэргэжилтэй хүмүүс байдаг. Тиймээс тангараг өргөсөн мэргэжилтнүүд ажилладаг учраас худал хуурмаг мэдээлэл гаргаж, ард иргэдийн дунд төөрөгдөл оруулж байгаад залруулга хийх үүднээс энэхүү мэдээллийг хийж байна гэв.

Өнгөрсөн онд Үндэсний их баярын наадмын дараа 16 бөхөд допингийн шинжилгээ авсан бол үүний дараа 36 бөхөөс авчээ. Сүүлд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсоныг олон нийтэд мэдээлсэн. Гэтэл сүүлийн үед бөхчүүдтэй холбоотой мэдээлэл тарж, төвийн үйл ажиллагааг буруутгаж байгааг хэллээ.

Допингийн төвөөс албан ёсны баталгаатай шинжилгээг авч БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээг илгээн хариуг авдаг байна.

Допингийн эсрэг үндэсний төв нь ямар нэг холбоо, хувь хүнээс хараат бус байдаг. Цаашид ч шинжилгээгээ олон улсын стандартын дагуу авсаар байх болно гэдгийг хэллээ.

Допингийн шинжилгээг спортын бүх төрөлд өрсөлдөж байгаа тамирчдаас авдаг. Тиймээс маргааныг зөвхөн бөхчүүд гаргаж байгаад харамсаж байна. Мөн худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдөлд оруулсан зарим мэдээллийн сайтыг шүүхэд өгөхөө хэлж байв.

Хориотой бодис хэрэглэх нь эрүүл мэнд, цаашлаад үргүй болох эрсдэлтэй байдаг. Спорт шударга өрсөлдөөнд дунд явах учраас Дэлхийн допингийн эсрэг агентлаг үүнд хатуу анхаарлаа хандуулж байна.

Допингийн эсрэг сургалт сурталчилгаанд 1000 гаруй тамирчид, дасгалжуулагч, спорт холбоодын ажилтан, эмч нарыг хамруулсан. Мөн допингийн эсрэг үндэсний төвөөс спортын 20 гаруй төрлөөр хичээллэж буй тамирчдаас нийт 270 гаруй тамирчдаас шинжилгээг авчээ. Эдгээрийг тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг авч Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын Допингийн лабораторид илгээж шинжлүүлдэг байна. Тиймээс шинжилгээ ямар асуудалгүйг тус төвийнхөн хэллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж