Атлетико Мадрид Европа цомын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Атлетико Мадрид Европа цомын эзэн боллоо

Атлетико Мадрид Европа цомын эзэн боллоо

Нэр хүндээрээ аваргуудын лигийн дараа орох Европа цомын 2017-2018 оны аваргаар Испаний Атлетико Мадрид клуб шалгарлаа. Европа цомын шигшээ тоглолтыг үзэхээр 55768 үзэгч Францын Лион хотын “Парк Олимпик Лион” цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирсэн байлаа.

Тэмцээний шувтрагын тоглолтонд аваргуудын лигээс бууж ирсэн Испаний Атлетико Мадрид болон Францын Олимпик Марсель клубууд шалгараад байсан юм. Шигшээ тоглолтонд Атлетико Мадрид клуб Францын багийг 3-0 харьцаатай буулгаж авсан бөгөөд А.Гризманн дубль хийсэн бол Габи нэг гоол оруулсан. Ийнхүү Атлетико Мадрид клуб 2018 оны Европа цомын эзэн болжээ. Испаний Атлетико Мадрид клуб өмнө нь 2010, 2012 онуудад Европа цомыг хүртэж байсан бөгөөд ийнхүү 3 дахь удаагаа тус цомыг хүртлээ.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж