Европын парламент Марк Цукербергийг уулзахаар урьжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Европын парламент Марк Цукербергийг уулзахаар урьжээ

Европын парламент Марк Цукербергийг уулзахаар урьжээ

Европийн парламентийн ерөнхийлөгч Антонио Тажани ирэх долоо хоногт Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийг уулзалтад урьжээ. Түүний энэ саналыг хүлээн авсан талаар Фэйсбүүк компани хариу мэдээлэв.  Уулзалтын үеэр Марк Зукерберг Европийн парламентийн төлөөлөгчидтэй цэйсбүүк хэрэглэгчдийн аюулгүй байдлын асуудал дээр хийж буй өөрчлөлт дэвшил зэргийн талаар санал солилцох юм.

Өнгөрсөн сард болсон 87 сая фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан дуулианы хэргийг эргэн сөхвөл тэдгээрийн 2,7 сая орчим нь Европийн иргэд байсан талаар Европийн парламент мэдэгдэлдээ дурджээ. Европийн парламентийн хувьд, ойрын үед фэйсбүүкээр зогсохгүй, бусад нийгмийн сүлжээнүүдийн удирдлагатай энэ мэт уулзалт хийхээр төлөвлөөд байгаа нь цахим аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулах болсны илрэл юм. 

Сануулахад, Их Британи Умард Ирландийн Вант Улсын парламент дээрхитэй ижил саналыг Марк Зукербергт хэд хэдэн удаа тавьсан хэдий ч тэрээр одоо болтол саналаас татгалзаж буй юм.

Г.Сүмбээ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж