НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Пар Лилжерт захирлыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Пар Лилжерт захирлыг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Пар Лилжерт захирлыг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбар хариуцсан захирал Пар Лилжертийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тодруулбал, ОУШХБ-ын Монгол дахь салбар хариуцсан захирал Пар Лилжерт 2018 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байгаатай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн хоёр байгууллага олон жил найрсаг харилцаатай ажиллаж, хамтын ажиллагаа улам өргөжиж байгааг дурьдаад, “Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тусламжаар хандивласан баримт бичгийн хуурмаглал илрүүлэх Верифаер /Verifier TD&B/ төхөөрөмжийг тус газрын Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь газарт байрлуулж үйл ажиллагаандаа ашиглаж байна. Түүнчлэн, тус газар нь ОУШХБ-ын дэмжлэгээр Монгол Улсын шилжилт хөдөлгөөний салбарын болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг тухай бүр амжилттай хэрэгжүүлж, дэмжиж ажиллаж ирсэн” хэмээн онцлов.

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын 123 дахь гишүүн орноор 2008 онд элссэн бөгөөд 2011 оны 6 дугаар сараас эхлэн ОУШХБ-ын төслийн нэгж Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж