П.Ганхүү "Эрдэнэс-Монгол"-ийн захирал болов

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

П.Ганхүү "Эрдэнэс-Монгол"-ийн захирал болов

П.Ганхүү "Эрдэнэс-Монгол"-ийн захирал болов

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар төрийн өмчит ‘Эрдэнэс-Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилсон байна.

П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөөд, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан байна. Эрчим хүчний яаманд дэд бүтэц, эрчим хүчний мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч дарга, сайдын түвшинд ажиллаж байжээ.

Харин өнгөрсөн 2016-2017 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан юм.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж