
Салех Йемений сөрөг намуудын «Аль-Лика аль-муштарак» («Нийтлэг уулзалт ») эвслийн төлөөлөгчидтэй уулзан засгийн эрхээ дамжуулан өгөх нөхцлийнхөө талаар ярилцана гэжээ. Персийн булангийн араб орнуудын хамтын ажиллагааны зөвлөлөөс тус орны дотоодын сөргөлдөөнийг зохицуулахаар засгийн эрхийг дамжуулан өгөх нөхцлүүдийг боловсруулжээ. Саяхан Йемений сөрөг хүчин Али Абдалла Салехыг засгийн эрхэнд нь эргүүлэн гаргахгүйн тулд Үндэсний зөвлөлийг байгуулсан юм. Салех өөрөө 2013 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуустал засаг барих гэж байгаагаа мэдэгдэж байлаа.
Ш.МЯГМАР