”Boeing” Герман улсыг шүүмжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

”Boeing” Герман улсыг шүүмжилж байна

Европын Засгийн газрууд “Airbus” компанийг дэмжицгээж байна. Германий Засгийн газар “Airbus” компанид А350 загварын онгоц бүтээхэд нь зориулж 1.49 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэснийг эрс шүүмжилж байна гэж мэдэгдлээ. Зээл олгох болсон шийдвэр нь “маш онцгүй, сэтгэл дундуур болгосон” мэдээ байна гэж “Boeing”компаний дэд захирал Ted Austell мэдэгдсэн. Харин Герман улс, энэ бол хууль ёсны алхам, “Airbus” компани зээл авах урьдчилсан шалгууруудыг хангаж байгаа гэж мэдэгдсэн. “Airbus” компанид санхүүгийн дэмжлэг үзүүлж байгааг зохицуулах талаар Дэлхийн худалдааны байгууллагаас журам гарч магадгүй байгаагийн өмнөхөн ийнхүү Герман шийд гаргасан байна. “Boeing”компани олон жилийн турш өрсөлдөгч “Airbus” компанитай санхүүгийн дэмжлэгийн асуудлаар маргаантай байгаа бөгөөд Европын нисэх онгоцны үйлдвэрлэгч гэдэг үүднээс нь Европын холбоо түүнийг хууль бусаар дэмжиж байна гэж АНУ-ын онгоц үйлдвэрлэгч олон жил буруутгасаар ирсэн. Дэлхийн худалдааны байгууллага энэ талаар журам гаргаж “Airbus” компанид өгөх гэж байгаа хэдий ч тэр нь ямар журам байхыг нийтэд танилцуулахгүй юм байна.
Германы Эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Peter Hintze Германы засгийн газар “Airbus” компанид А350 загвараа бүтээхэд нь зориулж зээл олгох гэж байгаа талаар өнгөрсөн Ням гаригт мэдээлсэн. Уг загвар нь “Boeing”-ын шинээр гаргаж байгаа “787-Dreamliner” загвартай өрсөлдөхүйц байх болно. А350 загварыг бүтээхэд 12 тэрбум еврогийн зардал гарна гэж “Airbus”тооцоолж байгаа юм. Үүнд нь Франц 1.4 тэрбум еврогийн зээл олгохоо зарласан бол Их Британи 400 сая еврогийн зээл олгохоо зарласан. Одоо харин Герман уг загварыг дэмжиж зээл олгохоо ийн мэдэгдээд байна. Испаний Засгийн газар А350 загвар болон санхүү, зээлийн дэмжлэгийн талаар “Airbus”компанитай хэлэлцээр хийж байгаа ч одоогоор эцсийн шийдэнд хүрээгүй байна. АНУ 2004 оны аравдугаар сард “Airbus”бол бие даасан, нисэх салбарын том компани. Хөлөө олох гэж байгаа компани биш учраас түүнд гарааны тусламж шиг дэмжлэг шаардлагагүй  хэмээн энэ асуудлын талаар Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан юм. Үүний хариуд Европын холбоо мөн АНУ олон тэрбум ам.долларын санхүүжилт, харж үзсэн гэрээнүүдээрээ “Boeing”компанийг дэмжиж байна гэж АНУ-ын эсрэг гомдол Дэлхийн худалдааны байгууллагад хүргээд байгаа.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж