Ньюс хөтөч: Хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж жагсана

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж жагсана

Ньюс хөтөч: Хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж жагсана

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.00

  • Дэлхийн шилдэг 34 их сургууль, коллежид тэнцсэн сурагчид эрдмийн баяраа хийнэ. Глобал олон улсын дунд сургуулийн анхны төгсөгчдийн эрдмийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

09.00

  • Дижитал шилжилт буюу төрийн үйлчилгээнд блокчейн технологи ашиглах, цаашлаад авилга хүнд суртлыг бууруулахад блокчейн технолого ашиглах асуудлаар хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон яам агентлагийн удирдлагууд оролцоно. Мөн азийн орнууд блокчейныг хэрхэн ашиглаж байгаа туршлагаасаа монгол улстай хуваалцана. Хэлэлцүүлэг Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно. Холбоо барих утас:99085722
  • UPR ДУНД ХУГАЦААНЫ ТАЙЛАНГ ДҮГНЭХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Бест вестерн премьер туушин зочид буудлын “СОЁМБО” танхимд эхэлнэ.
  • ‘Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж’ улсын зөвлөгөөн болно. ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгуулж буй зөвлөгөөний нээлт  ‘Blue sky’ зочид буудлын ‘Diamond’ танхимд болно. Холбоо барих утас: 80019000
  • Малчдын улсын зөвлөгөөн бүхэлдээ бэлчээрийн зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын нийгмийн асуудалд төвлөрнө. Зөвлөгөө Төрийн ордонд болно. Холбоо барих утас: 99020804, 80019000

11.00

  • Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ. Холбоо барих утас:70122006, 99202166
  • MN-Мэдээллийн төвд Монголын допингийн эсрэг төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж Замын-Үүд-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатарын хооронд 1110 км явган аялсан УБТЗ-ын залуучууд, ахмадуудыг хүлээн авах ёслол болно. Холбоо барих утас 8611-4818
  • МҮЭ-ийн төв байрандаа цалин нэмэгдүүлэх хэлэлцээ болон ажил хаялтын өмнөх суултын талаар албан ёсны байр сууриа илэрхийлж шуурхай мэдэгдэл хийнэ. Холбоо барих утас:99027019, 88007709
  • БХБЯ-ны захиалгаар ‘Тэнхлэг зууч’ компанийн гүйцэтгэсэн “Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-ны тайланг БХБЯ-ны хурлын танхимд танилцуулна. Холбоо барих утас:94091139
  • Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд тавдугаар сарын 18-нд болох ‘Их Эе’ хурал хууль бус учир хуралдаан цуцлах болон цаг үеийн асуудлаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл хийнэ.
  • Гэр хороололын хөдөлгөөн хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж жагсаал зохион байгуулна. Холбоо барих утас: 99043049

11.30

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Гал үндэстэн холбооноос ‘Эх орны төлөө-Их эргэлт’ сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны 21 тэрбум төгрөгийн хөрөнгийг шүүхийн шийдвэр биелүүлэх явцад үнэгүйдүүлж, үрэгдүүлж, завшсан үйлдлүүдийг нотлох баримттай нь ил болгохоор Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Монголд анх удаагаа ‘Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил’ танхим Үлэг гүрвэлийн төв музей дээр шинээр нээгдэж байна. Олон улсын музейн өдөрт зориулсан нээлтийн ёслол 12:00 цагт эхэлнэ.
  •  ГХЯ-нд ‘Мэдээллийн цаг’ хэвлэлийн бага хурал болно.

14.00

  • МУИС-ийн Номын сангийн 5 давхарт МУИС болон Куба улсын эрдэмтэд хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Куба улсын элчин сайд болон холбогдох албаны хүмүүс оролцох бөгөөд Биотехнологийн чиглэлд хамтран ажиллах, элэгний вирус, хорт хавдраас сэргийлэх чиглэлийн судалгааны ажлын талаар хэлэлцэнэ.

ТӨРИЙН ОРДОН

10.00

УИХ-ын чуулган хуралдана. Хэлэлцэх асуудал:

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1979.05.17 “Хилийн ба дотоодын цэргийн Дуу, бүжгийн чуулга” байгуулагдав.

1992.05.17 Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн баяр болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж