Туркийн эдийн засаг дахь дүрвэгсдийн хувь нэмэр

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Туркийн эдийн засаг дахь дүрвэгсдийн хувь нэмэр

Туркийн эдийн засаг дахь дүрвэгсдийн хувь нэмэр

Туркийн Газиантеп хотноо Сирийн хагас сая иргэн эх орноосоо дүрвэн амьдарч байна. Орон гэрээсээ дайжсан тэдгээр иргэд Турк улсын эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байна. Сири  улсад ерөнхийлөгч Башар аль-Асс адыг огцруулахын төлөө эхэлсэн иргэний дайны улмаас 3,5 сая гаруй иргэн хөрш Турк улс руу дүрвэжээ. Долоон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас олон сая хүн эх орноосоо дүрвээд буй. Туркийн засгийн газрын зүгээс дүрвэгч иргэдийг орон байр, нийгмийн хангамжаар хангахын тулд тодорхой хэмжээний зарлага гаргаж буй тухай гомдолдог боловч бодит байдал дээр тус улсын эдийн засгийн өсөлтөд дүрвэгсдийн оролцоо багагүй хувийг эзэлж байна. 2011 оноос  хойш Сирийн дүрвэгсдийн санхүүжүүлсэн 6500 гаруй компани Турк улсад үйл ажиллагаагаа эрхэлж буйг тус улсын худалдаа аж үйлдвэрийн газраас мэдээлжээ. Үүний зэрэгцээ 10 мянга гаруй гишүүнчлэлтэй Сирийн эдийн засгийн форум байгууллагаас тус улсын бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Зөвхөн Газиантеп хотноо гэхэд бүртгэлтэй Сирийн 1250 компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Туркийн аж үйлдвэрийн бүс Газиантеп хот нь Сирийн Алеппо хотоос 125 км хүрэхгүй зайтай оршдог байна.

Сирийн бизнес эрхлэгч Хадри  “Agence France Press’ агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид 20 гаруй жил автомашин үйлдвэрлэл, тоноглолын чиглэлээр ажиллаж байна. Бид Арабын зах зээл рүү гарахын өмнө Турк улсад байр сууриа олох хэрэгтэйг ойлгосон хэмээн ярьжээ.” Түүний ижил Сирийн олон бизнес эрхлэгчид Турк улсад хөлөө олохоор хичээж байна. Тэдний хувьд Туркийн орон нутгийн бизнес эрхлэгчидтэй өрсөлдөх л хамгийн гол асуудал аж. Судалгааны дүн мэдээллээр 2016 онд Туркийн эдийн засгийн өсөлтийн гурав орчим хувийг Сирийн дүрвэгсдийн бизнес эзэлжээ. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы засгийн газраас Газиантеп хотын Сири болон орон нутгийн бизнес эрхлэгчдийн хамтралыг дэмжих бодлогын ачаар дүрвэгсдийн ирээдүй гэрэлтэж эхэлжээ. Тус хотын дүрвэгч иргэдийн хувьд англи, араб хэлээр чөлөөтэй харилцдаг нь олон улсын худалдаа наймаа эрхлэхэд том давуу тал болдог байна.

Режеп Тайип Эрдоган Туркийн төрийн эрхэнд гарснаас хойш эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ажилгүйдэл, инфляцын түвшин 10 хувиас давсан нь ажиглагсдын дунд сэрэмж төрүүлж байв. Гэвч Сири улсаас дүрвэн ирсэн дүрвэгсдийн худалдаа наймааны үр дүнд Турк улсад орж ирэх ам.долларын урсгал нэмэгдсэн нь давуу тал үүсгэж байгаа аж. Туркменоглу үйлдвэр гэхэд Сири улсаас дүрвэн ирсэн иргэдийг авч ажиллуулах болсноор таван өөр байршилд салбараа нээн ажиллуулах болжээ. Түүнчлэн Туркийн даатгалын компаниудад ч багагүй хэмжээний ашиг орж ирсэн байна.

Хэдийгээр Туркийн засгийн газар болон Сирийн эрх баригчдын дунд улс төрийн зөрчил байдаг боловч бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг Анкарагийн тал хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна.

Туркийн засгийн газраас 2016 оны нэгдүгээр сараас эхлэн гадаад улсад  дүрвэгсдэд ажил эрхлэх зөвшөөрөл олгож эхэлсэн боловч дүрвэгсдийн ердөө гуравны хоёр нь хөдөлмөр эрхлэх насны хүмүүс байгаа аж. Түүнчлэн Сирийн дүрвэгсдийн олонх нь турк хэл биш араб эсвэл англи хэлний мэдлэгтэй байгаа нь бизнес эрхлэхэд багагүй саад болдог байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж