“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр /2018.05.16/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилох шийдвэр гаргажээ.
П.Ганхүү нь 2016-2017 оны аравдугаар сарыг хүртэл Эрчим хүчний сайдаар ажилласан юм. Тэрбээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажилласан, эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй боловсон хүчин юм.
Г.ХОРОЛ