Чойжин лам музейн барилгад есөн төрлийн судалгаа хийгджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Чойжин лам музейн барилгад есөн төрлийн судалгаа хийгджээ

Чойжин лам музейн барилгад есөн төрлийн судалгаа хийгджээ

Олон улсын музейн өдрийг угтан Чойжин ламын сүм музейн зүгээс өнөөдөр /2018.05.16/ “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгаа” тайлан илтгэлийг олон нийтэд танилцууллаа.  Тус тайлан илтгэл өглөө 09:30-аас Нээлттэй нийгэм форумын хурлын зааланд эхэлж, 14.00 цагт өндөрлөө.  Энэхүү тайлан илтгэлээр Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг хийж гүйцэтгэсэн байна. Судалгааны төслөө Чойжин ламын сүм музейн хамт олон Монголын урлагийн зөвлөлтэй хамтран 2017-2018 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн байна.

Судалгааны гол зорилго нь тус музейн барилга байгууламжид нийгмийн болон байгалийн цаг уур орчны нөлөө хэрхэн тусч байгааг олж тогтоох зорилготой юм. Энэхүү төслийн хүрээнд нийт есөн төрөл, чиглэлийн судалгаа хийгдсэн байна. Соёл урлагийн салбар дундаа эрсдэлийн нөлөөллийн цогц судалгаа хийгдсэн, зөвхөн музей гэлтгүй соёл урлагийн байгууллагууд, номын сангууд хадгалалтын ижил горимтой байдаг. Мөн судалгаа хийгдсэн, эдгээр судалгааны үр дүнгүүд зарим тал дээр эрсдэлтэй гарсан гэдгийг Чойжин ламын сүм музейн менежер Н.Ангирмаа онцлон тайлбарлаж байв.

Дашрамд дуулгахад, жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдөр нь Олон улсын музейн өдөр тохиодог юм байна. Энэхүү өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн судалгааны тайлан илтгэл байв.

Н.ГАНБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж