Н.Алтанхуягийн доторх “Эмээл хазаартай морь” | News.MN

Н.Алтанхуягийн доторх “Эмээл хазаартай морь”

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийн доторх “Эмээл хазаартай морь”

Н.Алтанхуягийн доторх “Эмээл хазаартай морь”

Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь танхимынх нь “цэрэг” байхдаа хонь чоно шиг явсан Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёрын өнгөрсөн хугацааны дайсагнал мөнхийн эрх ашиг дээр эвлэлдэн нэгджээ.Үе, үехэн сошиалд “нум харвах” болсон Н.Алтанхуяг хамгийн сүүлд намын дарга С.Эрдэнэ рүү чиглүүлээд сум тавьсан нь Эрдэнэтийн гэх 49 хувьтай холбоотой гэх асуудлыг дэлгэнэ гэсэн мэдэгдэл нь. С.Эрдэнэ даргаа унагаах Н.Алтанхуягийн улс төрийн ард том хөзөр байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэсэн яриа “Шонхор тауэр”-ээс сонсогдож эхэллээ.УИХ-ын 2020 оны сонгууль болтол бас чиг хугацаа  байгаа ч Ардчилсан намд ирэх сонгуулийг угтсан эрх мэдлийн зодоон ид өрнөж эхэлсэн бололтой. Ингэхэд ирэх 2020 онд Ардчилсан намыг ялна гэж хэн ч хэлчихсэн юм, Н.Алтанхуягийг ялалт байгуулна гэж хэн ч шивнэчихсэн юм.Өнгөрсөн 2016 оны парламентын сонгуулиар гутамшигтайгаар гудамжинд хөөгдөж гарсан Ардчилсан нам шинэ нам болох том зорилго тавьсан ч дотоодын хэрүүл талцалдаа дийлдээд шинэчлэл нь хол явсангүй. Хэрэв Ардчилсан намд жаахан ч гэсэн бялууны зүсэм өгчихвөл нам нь задрах дээрээ тулж магадгүй, ан цав нь одоо ч аниагүй байх шиг.

Одоохондоо намын тамгаа булаацалдаж байгаа АН-ын фракциуд ирэх 2020 онд ялна гэдэгтээ тун чиг итгэлтэй байгаа бололтой.Бүх гишүүдийнхээ санал хураалтаар Ардчилсан намын дарга болсон С.Эрдэнийг огцрууллаа гэхэд Их хурлаа хуралдуулах уу, эсвэл ахиад сонгууль явуулах уу гэсэн нөхцөл үүснэ. Эсвэл бүр өмнөх шигээ Н.Алтанхуяг хууль бус намын дарга болж магадгүй юм.

Гэхдээ  шинэ дүрэмдээ ‘Намын дарга болон, ҮБХ-ны гишүүд, аймаг, сум, дүүргийн удирдлагаа  бүх гишүүдийнхээ санал хураалтаар сонгоно’ гэсэн заалт оруулаад Улсын дээд шүүхээр бүртгүүлчихсэн. Тэгэхээр С.Эрдэнийгээ огцруулсан нөхцөлд гэхэд Ардчилсан нам шинэ дүрмийнхээ дагуу ахиад сонгууль явуулахаар болж магадгүй юм.  Нөгөө талаар дотоод сонгууль явууллаа гэхэд Ардчилсан намынхан Н.Алтанхуягт санал өгнө гэдэг  бас эргэлзээтэй. Өмнө нь намын даргад өрсөлдөөд С.Эрдэнэд ялагдсан, тэгээд ч ҮБХ-ын гишүүдийн дийлэнх нь “Шонхор”-ынхон, “Шонхор”-ын ард З.Энхболд гэж бие нь жижиг, бэлчээр нь “аюултай” хүн бий.С.Эрдэнийн хувьд бусад фракциудаа илт жийж, хэт хатуу гараар барих гэсэн оролдлого нь намаа зангидах бүү хэл хагалж буйг намынхан нь шүүмжлэх болсон. Тэрбээр намын даргын суудлаа авч үлдэхийн тулд бүх хүчээ гаргаж байгаа гэсэн мэдээлэл ч байна.Харин Н.Алтанхуягийг МҮДН, МҮАН-ынхан дэмжиж байгаа гэх. Дээр нь Ерөнхийлөгчийн МоАХ-г нэмэгдвэл, ‘Шонхор’-ын эсрэг Алтангадас ба бусад гэсэн фракцийн зөрчил Ардчилсан намд ид өрнөж байна.Ийнхүү ирэх сонгууль угтаж, алаагүй баавгайн арьсаа булаацалдан Ардчилсан нам дотор С.Эрдэнийн эсрэг ‘эсрэг хүчин’ нь улам томрох болсон аж. Аман тохироогоор, 2020 онд Ардчилсан нам ялдаг юм гэхэд С.Эрдэнэ Ерөнхий сайдад яригдаж, 2021 онд З.Энхболд Ерөнхийлөгчид хүч үзнэ гэсэн яриа “Шонхор”-уудын дундаас сонсогдох болсон.Эсрэгээрээ Н.Алтанхуяг намаа аваад ялалт байгуулбал, дахин Ерөнхий сайд болох, Х.Баттулгыг ахиад Ерөнхийлөгчид сойхоор тохиролцсон гэх.  Гээд үнэндээ Ардчилсан нам ялаа ч уу, үгүй ч үү. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёр ингэж байгаад намаа “Их санасан газар, есөн шөнө хоосон хонуулах” вий гэсэн болгоомжлол АН-ын гишүүдийн дунд байна.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-05-16 103.212.119.174

Энд нам холбоо падгүй. Нямдорж, Чойжилсүрэн, Хүрэлбаатар гээд УПСын хогоор дүүрсэн улс төр.

Avatar

Зальт шар, Эрдэнэ ван хоёрын хэн ч хэрэггүй. 2018-05-16 64.119.25.115

АН даргаа луйварчдын хүрээнээс татаж гаргах ёстой. Нэр цэвэр, боловсролтой, шударга, эв нэгдлийг эрхэмлэгч хүн олж тавих цаг болсон.

Avatar

ЗОЧИН 2018-05-16 64.119.25.115

ЯГ ҮҮНДЭЭ ТУЛБАЛ С.ЭРДЭНЭ ХАМААГҮЙ ДЭЭР. Н. АЛТАНХУЯГ УГ НЬ ЯЛ ЭДЭЛЭГГҮЙ ЮМАА ГЭХЭД УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СЙҮРҮҮЛЖ, ИХ ӨР, ИХ АВИЛГЫГ ЦЭЦЭГЛҮҮЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ УЛС ТӨР, ТӨРӨӨС БҮРЭН ЗАЙЛАХ ЁСТОЙ. БАТЛАГАД ЕР НЬ ӨӨРИЙН ТОЛГОЙ БАЙНА УУ. ЗИ, АЛТАНТУЯА ХОЁРООР ТОГЛУУЛААД ДУУСЛАА ШҮҮ.

Avatar

Зочин 2018-05-16 64.119.18.248

ко

Avatar

Зочин 2018-05-16 64.119.18.248

улс төрд мөнхийн дайсан мөнхийн найз байдгүй гэл ү кк

Avatar

Гэрэлмаа 2018-05-16 124.158.112.17

С.Эрдэнэ энэ намыг 2020 онд муухай харагдуулна, ялагдуулна. Маш олон жил АН-д саналаа өгч ирсэн. Эрдэнэ гэгч луйварчин муйхар нөхөрт яагаад ч итгэж чадахгүй ээ.

Avatar

Зочин 2018-05-16 27.123.212.140

Монгол улс хоёр намын тогтолсооноос гарах хэрэгтэй

Avatar

Зоchin 2018-05-16 66.181.161.9

Алтанхуяг монголын төрд бугшсан бүх бузар булайг мэдэж байгаа Манан бүлэглэлийг сарниулж чадсан ил гаргаж ирсэн зоригт хүн Тиймд монголын төрд байх ч ёстой хүн Манан бүлэглэл сарниж хурнихаасаа айгаад үхлээ л дээ Мөнгө ихтэй бүх хэвлэл мэдээллийг худалдаад авчихсан байгаадаа эрдээд ард түмний тархи угаах гэж оролдож байна даа Алтанхуяг шиг ерөнхий сайд монголын түүхэнд сүүлийн үед гараагүй шүү

Avatar

Зочин 2018-05-16 45.117.35.6

alranxuyagiig ogtsoruulaxad jencogiin oroltsoo ch ix dee. tegeed odoo ingeed xaraxad uls turd munxiin naiz munxiin daisan gej bxgui yim daa

Avatar

Зочин 2018-05-16 112.72.14.233

Паа тарваган хумуус бас боон хэруул

Avatar

Зочин 2018-05-16 64.119.17.49

ХААНААС НИСЭГСЭН БОР ШУВУУ БОЛОО.ККК

Avatar

Zochin 2018-05-16 182.160.35.56

Altanhuyag 49 ba AN iin hulgaich nariin huseh hun bish l dee

Avatar

Зочин 2018-05-16 202.21.106.142

Мөнхийн нөхөр,дайсан гэж байдаггүй мөнхийн эрх ашиг гэж байдаг гэдэг юутай үнэн.Авгай нөхөр хоёр хэрэлдэхээрээ бие биеэ найз нөхөд эргэн тойрны хүмүүсдээ газар дор ортол муулчихаад сексээ хийгээд эвлэрчхээрээ тэр чамайг ингэж,тэгж хэлж байсан гээд ярилцацгаадаг.Тэгээд л монголчууд эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж сургадаг.Энэ улс төрчид эрх ашиг нь нийлж л байвал хэнтэй ч нөхцөж салж чаддаг шүү.

Avatar

Зочин 2018-05-16 103.229.123.196

Гоё бас үнэн хэлжээ

Avatar

Зочин 2018-05-16 202.179.26.4

Цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэнэ гэж. Гэхдээ Алтанхуягийн үе дууссан. Юм цаг хугацаатай.

Avatar

Зочин 2018-05-16 66.181.165.74

АН ёстой горьдов оо. 2012-2016 онд төр, ЭЗыг яаж самарлаа. Төрд бүү ойртуулаарай. МАН ч гэсэн Мэргэжлийн ЗГ байгуулна, татвар нэмэхгүй гээд хулхидсан. Гэхдээ ядаж арай тогтвортой байлгаад байх юм. 3дагч шинэ сэтгэлгээтэй залуу үеийг сонгож гаргацгаая

Avatar

Мнгл 2018-05-16 66.181.160.75

Энэ улс ер нь хаашаа явж байгаа юм бол.?Бүгд л дээшээ зүтгээд байгаа нь тэнд их сонирхолтой зүйл байна даа!Ерөнхийлөгч болговол энэ л арай дээр гэх хүн харагдахгүй л байна!

Avatar

АлтанХуяг БатТулгатай түр найрамдсан шүү дээ 2018-05-16 64.119.20.249

АлтанХуяг БатТулгатай түр найрамдсан шүү дээ АлтанХуяг БатТулга шиг тэнэг биш ухаалаг улстөрч БатТулга солироод эхэлвэл АлтанХуяг эвийг нь олоод дарна гэдэгт итгэлтэй байна

Avatar

Зочин 2018-05-16 122.201.21.205

МАН АН-ЫНХАН БҮГД ШУНАЛ ХҮСЛЭЭСЭЭ БОЛЖ ХЭМЛЭЛДЭЭД ДУУСАХ ЗУРАГТАЙ ДАА

Avatar

Зочин 2018-05-16 64.119.17.49

ЭНХ БАЯР МЯРААСААР Л.ККК

Avatar

Zochin 2018-05-16 49.0.152.66

AN bol Ali ch prakts yamarch Yu hiigeed nemergui bolsoon yahav moroodhod mongo tolohgui ni l saihan yumdaa gej

Avatar

иргэн 2018-05-16 103.10.23.119

АНийг*луйвар*хулгайгаас*саргах*хүн*бол*Батзанан\nюм

Avatar

Бигэр 2018-05-16 112.72.14.31

Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгохгүй шүү. 2017 онд Ми.Энхболд гэж луйварчин, хууль бусаар баяжсан хөрөнгөтөн, Ганбаатар гэж үзэл бодол, ёс суртахуунгүй, популист нэр дэвшсэн учир Женког сонгосон.

Avatar

Зочин 2018-05-16 64.119.23.74

цагаан сонголт хийх боломж байсан. 9% цагаан сонголт хийсэн 11% хүрсэн бол Жэнхо 50% давж чадахгүй байх байлаа.

Avatar

Зочин 2018-05-16 202.21.126.30

Алтанхуяг, Женко хоёр ЕС, Ерөнхийлөгчөөр нахичих санаатай юмуу. улс орныг минь самарч дуусмааргүй л байна уу.

Avatar

АНД 2018-05-16 202.72.245.194

НАМЫН ДАРГАД ИМИЖЭЭРЭЭ ТОХИРОХГҮЙ ХҮН ГЭЖ АНХНААСАА Л ХАРАГДАЖ БАЙСАН. ОДОО ҮЙЛ АЖИЛГААНЫ ЧАДВАРААР СУЛ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ГЭЖ БОДОЖ БАЙНА. ӨӨРЧИЛНЭ ҮҮ БАЙНА УУ ӨӨРСНӨӨ Л МЭДДЭЭ 20 ОНД Л ХАРАМСАХГҮЙГЭЭР ШИЙДЭЭРЭЭДЭЙ

Avatar

Зочин 2018-05-16 103.26.193.212

ene hoyr negdvel EBI hoorhii blno

Avatar

zochin 2018-05-16 43.228.129.150

Altanhuyag guai erunhii said, Battulga erunhiilugch gedegni zuv huvilbar baina. Ene 2 Hyatadtai sujreed, gazraa zarah humuus bish, neg ni ajliig gyalalzuulna

Avatar

энхээ 2018-05-16 203.169.50.136

кккккк танай Баттулга чинь [Хориотой Үг] гар хөл ш дээ бодитоор харж чадахаа байцан хүүр вэ чи. Бүх бизнесийнх нь ард [Хориотой Үг] байдаг мөн ихэнх [Хориотой Үг] нарыг Баттулга оруулж ирсэн ш дээ.

Avatar

Бигэр 2018-05-16 112.72.14.31

2012-2016 онд Алтанхуяг, Сайханбилэг, Зи гурав Монголын төрийг самарсан. Хувь тэнцүүлсэн сонгуулийн хуулийг эд нар өөрчилж, сонгогчдын санал гээгдсэн. Түүнээс АН ялагдаагүй. Ямар тогтолцоотой байх нь хамаагүй улс орныг удирдахад санхүүгийн боловсрол, хууль дагаж мөрдөхтэй адил хэрэгтэй байдаг. Эдний тулга тойрсон жижигхэн сэтгэхүй Монгол улсын хөгжилд багадна.

Avatar

AN gishyyn 2018-05-16 112.72.14.7

Aguulga ni bol zev Erdenee Altanxuyagtai niilj gemeen AN yalax ni garcaagyi , xen byx endegiig xagalaxgyi avch yavj chadax uu , xen yaluulax uu gedeg chuxal … yutai ch xyzyygyi xyn buximdaj bgn bna …

Avatar

Зочин 2018-05-16 27.123.214.80

Энэ ийг элбэгдорж бичүүлсэн бна,бас МоАХ гэнээ, чамайг дансаасаа хасаад аль хэзээ оршуулсан шуу дээ., бидэн дахиж б** үзэгт, чи бол урвагч [Хориотой Үг].,

Avatar

Зочин 2018-05-16 27.123.212.142

Бат гэгч ийм бохир юм бичихдээ ичдэггуй !!! Тэд нэгдэж хучтэй болохоо мэднэ, б** яс хаяаа!

Avatar

Зочин 2018-05-16 202.131.233.214

Ёстой бүтэхгүй хүн. Энэ хүн Монголын эдийн засгийг сүйрүүлж, улс орныг элгээр нь хэвтүүлсэн. Дан хамаатан саднаа ажилд томилно, зөвхөн өөртөө ашигтай зүйлийг явуулна бусдыг нь бооно. Аргагүй хамгийн боловсролгүй , тэгээд бэртэгчин тэнэг эмгэн

Avatar

Зочин 2018-05-16 49.0.131.69

За яах вэ. Иймэрхүү талцуулах, хагаралдуулах гэсэн зүйл ингээд эхэлж байна. Их л сайн арга даа МАН болоод манжуудын биднийг талцуулж хагалж сулруулсан юм нь энэ. Одоо энэнд автахгүйгээ АН сайн анхаарч ажиллах хэрэгтэй. 90 жил эрх барьчихаад улсаа аваад явчихаж чаддаггүй МАН яаж сандарч байгааг бид бүгд харж байна. 20 онд тэднийг гаргаж болохгүй нь улам тодорч байна. АНд амжилт хүсье.\n

Avatar

Мөнх 2018-05-16 150.129.141.33

энэ Алтанхуягийг ЕС байхад нь ойрхон ажиллаж харж байсан. жинхэнэ [Хориотой Үг]. байсан даа. АТГ-т энэ хүнийг зүгээр байхад нь шалгаагүй. Ойрын хүрээлэл нь бүгд [Хориотой Үг], өөрөө бас [Хориотой Үг]. улсын, төрийн ажлыг бодно гэж байхгүй, өөрийн ах дүү, танил талын дуракуудаар ЗГХЭГ-г дүүргэсэн дээ, энэ дурак.

Avatar

Зочин 2018-05-16 27.123.214.113

Altankhuyag hamgiin butehgui, teneg , emgen shig Erunhii said baisan

Avatar

Зочин 2018-05-16 202.9.47.177

с.Эрдэнэ дарга ажлыг унагаж байна. БЗД т үндсэн үйл ажиллагаа явуулж ирсэн Дүүргийн намын хороотой зэрэгцүүлээд шинэ намын хороо байгуулж дарга томилж бантан хутгаж байна. Туваан ,хотын АН ын дарга Баттулга нар шинэ намын хороо байгуулж дарга томилж тамга гардуулсан үйл явдал Фээс дээр тавигдажээ.Арай дэндэж байна шүү. ийм хариуцлагагүй намын удирдлага 20 онд сонгуульд ялах тухай бодоод ч хэрэггүй.БЗД ийн АН ын хороонд асуудал байж болно. Тэглээ гээд шинээр намын хороо байгуулдаг дүрэм хаана байна? Эрдэнэ дарга ингэж шившиглэж байхаар намын даргын суудлаа намын эрх ашгийг бодож нэг өдрийн өмнө ч гэсэн бусдад шилжүүлж өгөхөөс өөр гарц алга. Тарааж хаялаа энэ намыг.

Avatar

зочин 2018-05-16 202.70.38.34

Алтанхуяг боловсролтой хүншүү. Дэмжих хэрэгтэй. Дээд сургуулийн багш байсан хүн чинь бусдаас толгой илүү л байх ёстой доо тэх тусмаа математикч биздээ. Залуучуудын хооронд битгий яс хая аа. Чадалтай улс удирдаж чиглүүлж чадах нь хийгээ. Бие биенээ битгий муу хэлцгээ.

Avatar

Зочин 2018-05-16 66.181.188.149

Пээ Би Алтанхуягийг арай ийм тагжгар юм гэж санасангүй. Өнөө жинхэнэ тайрдас тагжгар Баттулгаасаа намхан юм гээч. З.Энхболд нь энэ хоёроосоо төө намхан, Элбэгдорж эднээсээ сөөм намхан гэж болохоор энэ АН-хан гэж ямар ч нэмэргүй тайрдас хогийн хожуулнууд, атигарууд юм аа.

Avatar

Зочин 2018-05-16 66.181.160.44

Муу санаатай улсууд жижигхэн байдаг юм аа.. Байгалиасаа тийм …

Avatar

Зочин 2018-05-16 103.212.119.174

Наполеоны комплекс гэж сэтгэцийн өвчин бий. Наполеог тагжгар байсан. Тагжгар учраас дээрэлхүүлнэ. Дээрэлхүүлсэн учраас хонзогноно. Ийм арми монголыг удирдаж байгаа юм байна.

Avatar

Зочин 2018-05-16 66.181.177.20

Путин хамгийн хогийн хүн тийм ээ?

Avatar

Зочин 2018-05-16 202.9.47.177

алтанхуягийг намын дарга болохоос юунд нь айгаад баигаа юм бол? болбол болно л биз? одоо түүнээс боломжийн хүн алга.элбэгдоржийн сайт айж байна л даа.

Avatar

Зочин 2018-05-16 66.181.181.60

Erdenee bol hamgiin muu songolt shvv

Avatar

zochin 2018-05-16 66.181.168.8

Энэ нэг муухай инээсэн [Хориотой Үг] одоо болих хэрэгтэй. Алтанхуя царайлчаад…………..

Avatar

зочин 2018-05-16 112.72.14.135

ОДОО АРДЧИЛСАН НАМ БАЙХГҮЙ БОЛСООН,,49 ХУВИЙН АСУУДЛААР АН ын ШОНХОРУУД 2019 ОНЫ СҮҮЛЭЭР КОМООРОО 461 Р АНГИД МОРИЛЖ АН ЫН ШУДАРАГА ГИШҮҮД ДЭМЖИГЧИД ШИНЭ АН БАЙГУУЛЖ СОНГУУЛЬД ОРООД БАГА ХЭМЖЖЭНИЙ СУУДАЛ АВНА ,,НЭР НЬ Ч ӨСНӨ,,,МАНААЙ НИЙГЭМ ЭЕРЭГШИНЭ,,,

Avatar

ТАГНУУЛЧ ХУРЦ 2018-05-16 202.179.24.190

ДӨРВӨД НЯМДОРЖООР АХЛУУЛСАН УВСЫН БҮЛЭГЛЭЛИЙГ СӨНӨӨХ ХЭРЭГТЭЙ.БҮГДИЙГ НЬ БУУД.

Avatar

Зочин 2018-05-16 119.40.98.162

Алтанхуяг гэж инээдмийн нөхөр байхымаа нээрэ одоо болио та бид лав дэмжихгүы шүү

Avatar

Энэ Алтанхуяг 2018-05-16 103.26.195.22

Хүмүүс мэддэггүй шиг байгаа юм. Энэ Алтанхуяг үнэхээр идэж уух, арын хаалшаны донтой хүн шүү дээ. Тэр жил АТГ-т шалгуулсан нь хоосон зүйл бус. Яаж мултарсан юм бүү мэд. Ёстой улсын хөрөнгийг улс төрчид гэр бүл, найз нартаа зориулах ёстой гэж боддог хүн. Эцсийн эцэст "увс хүн" шүү дээ. Эд шударга ажиллаж амьдрах гэдгийг мэддэггүй хүмүүс.

Avatar

Энэ Алтанхуяг 2018-05-16 103.26.195.22

Хүмүүс мэддэггүй шиг байгаа юм. Энэ Алтанхуяг үнэхээр идэж уух, арын хаалшаны донтой хүн шүү дээ. Тэр жил АТГ-т шалгуулсан нь хоосон зүйл бус. Яаж мултарсан юм бүү мэд. Ёстой улсын хөрөнгийг улс төрчид гэр бүл, найз нартаа зориулах ёстой гэж боддог хүн. Эцсийн эцэст "увс хүн" шүү дээ. Эд шударга ажиллаж амьдрах гэдгийг мэддэггүй хүмүүс.

Avatar

зочин 2018-05-16 202.21.125.35

Алтанхуяг л лав биш шүү ЕС байхдаа яаж тэнэгтлээ тэрнээсээ болж огцорсон хүн шүү дээ. Энхбаяртай гэрээ хийсэн, Гансүхыг Төв аймгийн мөрдөрд очиж гаргаж машиндаа суулгаж хор найруулсан, дураараа загнаж өөрийнхөөрөө бүх асуудлыг шийдсэн, Дэнзэндсэн, Нүүрсээр мөнгө хийсэн. Энэ [Хориотой Үг] Увсынхныг дээш нь гаргаж болохгүй юм байна гэдгийг бүгд мэдээд байхад өмхий [Хориотой Үг] эрлийзүүд гаргаад байх юмаа\n

Avatar

Зочин 2018-05-16 122.201.21.130

Хулгайчаараа цоллуулсан Алтанхуягаар яахав дээ

Avatar

у 2018-05-16 202.179.25.226

Гээд үнэндээ Ардчилсан нам ялаа ч уу, үгүй ч үү. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёр ингэж байгаад намаа “Их санасан газар, есөн шөнө хоосон хонуулах” вий дээ.

Avatar

Зочин 2018-05-16 202.21.120.66

мэдрэл муутай хүний өдрийн тэмдэглэлийг Болор дуран шалгасугай

Avatar

Зочин 2018-05-16 27.123.212.136

Altan huyag bhda yaj denzendej blaa.odo nyamdorj altka 2 uls turuus z**l

Avatar

Зочин 2018-05-16 64.119.20.179

http://www.news.mn Өнөөгийн АН ба Ерөнхийлөгчийн хооронд байнга яс хаядаг ажилтай болжээ?

Avatar

Зочин 2018-05-16 202.131.243.190

АН-ыг хагалах гэсэн Р. Амаржаргалын төлөвлөгөө

Avatar

Зочин 2018-05-16

UBS-IIN FRAKTSAD NAMIIN HARIYALAL GEJ BAIHGUI. TS.NYAMDORJIINHOO ZAAVRAAR N.ALTANKHUYAGAA AN-g HAGARALDUULAHAAR YAVUULJ BUI BODLOGO. BICHEECH NI CH TER

Avatar

зочин 2018-05-16

Захиалгат бичвэр л байна шүү дээ. АН-ыг хүчээ авчихна гэдгээс үхтэлээ айцгааж байна даа. Хэ хэ

Avatar

Kk 2018-05-16 66.181.161.75

Erdenee taivshiraa

Avatar

Зочин 2018-05-16 27.123.212.133

Хий хоосон байхгүй хонгил ярьж амьтан үймүүоээд бнаа энэ бузар увс зүгээр л мэнгэт энэ 2 тохирч онь холбож манай монгол төрийг самарч өс аваад бн төрөө увсаас цэвэрлэе

Avatar

иргэн 2018-05-16 202.70.37.218

юу биччихэв дээ, бас БОЛОР ДУРАН юу шалгав аа

Avatar

Зочин 2018-05-16 66.181.189.247

Алтанхуяг хэнээс ч дутахгүй шунал дээрээс цусны увсын хорчин.өнөөдөр хийж байгаа үйлдэлүүд нь одоогоор улс төрийн шунал нь хөдөлчихсөн бн

Avatar

Zochin 2018-05-16 76.25.119.148

Ene 2 estoi taarsan nohoinuud. Saikhanbilegiig tavj tuugaad oorsdoo ikh yum avah gesen 2.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж