Засгийн газрыг энэ сарын 24-нөөс өмнө байгуулна гэж Кремлээс мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрыг энэ сарын 24-нөөс өмнө байгуулна гэж Кремлээс мэдээлэв

Засгийн газрыг энэ сарын 24-нөөс өмнө байгуулна гэж Кремлээс мэдээлэв

Шинэ Засгийн газар Петербургт болох Олон улсын эдийн засгийн форумаас өмнө эмхлэгдэнэ хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд Мягмар гаригт /2018.05.15/ мэдээллээ.

Петербургийн Эдийн засгийн форум энэ тавдугаар сарын 24-26-нд зохион байгуулагдах юм.

Ерөнхийлөгч Путин тавдугаар сарын 7-нд тангаргаа өргөснөөр хуулийн дагуу Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар эмхлэгдэх учиртай. Тавдугаар сарын 17 гэхэд шинэ Засгийн газар эмхлэгдэнэ хэмээн өмнө нь мэдээлж байсан юм.

Путин тангаргаа өргөсний маргааш өдөр хуучин Ерөнхий сайд Дмитрий Медведевийг улираан томилох саналаа гаргаж энэ саналыг Төрийн Дума ёсоор болгосон. Улиран томилогдсон Ерөнхий сайд өөрийн орлогчоор ажиллах хүмүүсийн нэрийг зарласан. Тухайлбал, Нэгдүгээр орлогчоор Антон Силуанов /санхүү, эдийн засгийн асуудал хариуцна/, орлогчдоор Татьяна Голикова /нийгмийн асуудал/, Алексей Гордеев /хөдөө аж ахуй/, Дмитрий Козак /аж үйлдвэр, эрчим хүч/, Виталий Мутко /барилгын салбар/, Юрий Борисов /батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбар/, Ольга Голодец /соёл, спорт/, Максим Акимов /дижитал эдийн засаг, тээвэр, холбоо/, Константин Чуйченко /Тамгын газар/ нарыг санал болгосон.

Харин Ерөнхий сайдын Шадар орлогчоор Юрий Трутневийг улираах хүсэлтэй байгаагаа Дмитрий Медведев илэрхийлсэн. Үүнээс гадна Сергей Лавров, Сергей Шйогу, Денис Мантуров нар албан тушаалдаа хэвээр үлдэнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яаманд өөрчлөлт оруулахаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж