ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо ОХУ-БНСУ-ын VIII форум Лхагва гаригт /2018.05.16/ эхэллээ. Форумд хоёр орны бизнесийнхэн, улстөрчид, нийгмийн салбарын төлөөлөл оролцож байна.
Форум Владивосток хотын Hyundai зочид буудалд болж байна. Энэхүү уламжлалт арга хэмжээг Владивосток дахь БНСУ-ын Ерөнхий консулын газар, Өмнөд Солонгосын худалдааны КОТРА байгууллага зохион байгуулдаг.
Форумаар хоёр улсын хамтран байгуулах Эдийн засгийн чөлөөт бүсийн талаар, тэр дундаа Владивосток хотыг тээвэр-ложистик, эрчим хүч, загас агнуурын төв болгох талаар хэлэлцэнэ. Мөн Хойд тэнгисийн далайн замын тээврийн талаар, байгалийн хийн салбарт хамтран ажиллах асуудлыг хөндөнө хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ