В.Путин: Хаант засгийн үеийн мөрөөдлийг биелүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

В.Путин: Хаант засгийн үеийн мөрөөдлийг биелүүллээ

В.Путин: Хаант засгийн үеийн мөрөөдлийг биелүүллээ

Оросын эх газрыг Крымтэй холбосон гүүрийг оросууд ёслол төгөлдөр нээлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээлтийн үгийг хэлжээ. Гүүрээр гарсан анхны машин нь сэтгүүлчид, блогерууд, олон нийтийн зүтгэлтнүүдийн суусан машин боллоо. Үүний араас хүнд даацын 30 КАМАЗ, мөн мотоциклтэй байкерууд байсан байна. Ерөнхийлөгч Путин КАМАЗ машины бүхээгт суун Крым хүрчээ. Машин 16 минутад Крым хүрсэн тухай РИА Новости мэдээлжээ.

Крымд очоод Ерөнхийлөгч Путин гүүрийг барьсан ажилчдад баяр хүргэсэн бөгөөд “Аль Оросын хаант засгийн үеэс мөрөөдөж байсан гайхамшгийг биелүүллээ” хэмээн хэлжээ.

Керченскийн хоолойг дамнуулан барьсан энэ гүүр Оросдоо хамгийн урт гүүрт тооцогдож байна. Гүүрийн урт 19 километр.

Одоогоор гүүрээр суудлын автомашинууд зорчих бөгөөд хүнд даацын машинуудын хөдөлгөөнийг энэ оны аравдугаар сард нээх юм. Хоёр талдаа тус бүр хоёр эгнээтэй энэ гүүрээр 90 км/цагийн хурдтай явах бөгөөд зогсохыг хоригложээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж