Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дарга П.Цагааныг ЮНЕСКО-гийн гүйцэтгэх удирдлага өөрийн харьяа Боловсролын мэдээлэл, технологийн Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл дөрвөн жилээр улиран сонгогдохыг урьжээ. Энэхүү Хүрээлэн нь мэдээлэл, холбооны технологийн инновацыг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиг үүрэг бүхий Москвад төвтэй олон улсын байгууллага юм.
П.Цагаан өмнө нь ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын мэдээлэл, технологийн хүрээлэнгийн (Institude for Information Technologies in Education) Удирдах зөвлөлийн гишүүнээр уригдан ажиллаж байжээ.
Ч.БОЛОР