Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд гарлаа

Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд гарлаа

Монголын уулчдаас дахин нэг уулчин Эверестийн оргилд гарсан мэдээлэл Нипал улсаас ирлээ. Улаанбаатарын цагаар өнөөдөр 13.47 цагт Ж.Бямбасүрэн дэлхийн ноён оргил Эверестид /8848m/ амжилттай авирлаа. “Хайрхан аялагч” клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулсын спортын мастер тэрбээр энэхүү авиралтад 2017 оноос эхлэн бэлтгэж эхэлжээ. Өнгөрөгч сарын эхээр Нипал улсыг зорьсон Ж.Бямбасүрэн энэ долоо хоногт Эверестийн үндсэн авиралтаа эхлүүлсэн бөгөөд гадаадын найм, ширва долоо нийт 15 хүний багт багтсан. Тэрбээр тавдугаар сарын 10-ны өдөр “Интернэт тасраад холбогдож чадсангүй. 14-16-ны өдрийн аль нэг өдөр нь оргилын авиралт хийх боллоо. Спортын хөдөлгөөнийг харж байгаарай. Удахгүй явна гэж мэдэж байсан ч ийм хурдан гэж бодсонгүй’ гэж өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдөр энэхүү авиралт болж, тэрбээр Монголын уулчдын Эверестид гарсан буухиаг үргэлжлүүллээ.

Дэлхийн дээвэр гэгддэг 8848 метр Эверестийн оргилд 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд бараалхжээ. Харин Монгол Улсаас Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Гавьяат тамирчин Б.Цэвээндаш, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй. Энэ түүхийг Ж.Бямбасүрэн өнөөдөр үргэлжлүүллээ.

Хэдхэн цагийн өмнө Эверестийн ноён оргилд гарсан Ж.Бямбасүрэнгийн жилийн өмнө өгч байсан “Эверестэд авирах хүсэлтэй” ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОРЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж