Импортын бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Импортын бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ

Импортын бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний 5 сарын байдлаар гүний хяналтын бүсээр мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, импорт, экспортын бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн эм урвалж болон химийн хорт, аюултай бодисын аюулгүй байдлыг ханган ажилласан тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хугацаанд Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн /давхардсан тоогоор/ 3166 аж ахуйн нэгжийн 129379.5 тн, 448.961 ширхэг түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар дараах зөрчлийг илрүүлэн арилгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Үүнд шалгалтын явцад БНЭУ-аас импортолсон 6 нэр төрлийн Монгол улсад бүртгэлгүй,, нийт 150 орчим сая төгрөгний эм, “Туушин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Нидерланд улсаас импортолсон 1 нэрийн, 17.530.000 төгрөгийн эм, Нидерланд улсаас бүртгэлгүй 6 нэрийн 14.6 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, эм, эмнэлгийн хэрэгсэл, Польш улсаас 7 нэрийн 1.93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, БНСУ-аас 9 нэрийн, 12.972.300 төгрөгийн эмийг импортолсон байна. Дээрх зөрчлүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн, 136.571.642 төгрөгийн эмийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

Мөн “Материал Импекс” дэх гүний гаалийн хяналтын бүсээр хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 13 нэр төрлийн, 7.6 тн, 5320 ширхэг, 114 сая төгрөгийн дарс, тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон “VIDAN” ХХК-ийн Польш улсаас импортолсон 19.8 тн, 59.4 сая төгрөгийн, “И ЭС ЭМ ПИ” ХХК-ийн 15 тн, 45 сая төгрөгийн, нийт 218.4 сая төгрөгийн алимыг тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгууллаа.

2018-04-26-ны өдөр “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Польш улсаас импортолсон 1 нэрийн, 790 кг, 50 хайрцаг, 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа нь 2018 оны 06 дугаар сарын 12-нд үйлдвэрлэсэн гэсэн огноотой импортлогдсон тул буцаах мэдэгдэл өглөө гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж