Тампа Бэй Лайтнинг цувралыг ойртууллаа

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Тампа Бэй Лайтнинг цувралыг ойртууллаа

Тампа Бэй Лайтнинг цувралыг ойртууллаа

NHL-н Дорнод бүсийн аваргын төлөөх эхний хоёр тоглолт Флорида мужийн Тампа хотноо болоход зочин баг Вашингтон Капиталс ялалт байгуулж цувралыг 2-0 болгоод байсан. Ингээд талбайдаа дараалсан хоёр тоглолт хийх Вашингтон Капиталс баг плэй-оффын финалд шалгарахад ойрхон ирлээ гэж харж байлаа. Гэвч өнөө өглөө болсон цувралын III дахь тоглолтонд зочин баг Тампа Бэй Лайтнинг 4-2 харьцаатай талбайн эздийг хожиж цувралын харьцааг 2-1 болгож ойртуулснаар цуврал өндөрлөх болоогүй гэдгийг харууллаа.

Өнөө өглөөний тоглолтонд зочин баг Тампа Бэй повер-плэйг маш сайн ашиглаж чадсан. Ялангуяа эхний хоёр гоол бол повер-плэйгээс орсон. Энэ жил гайхалтай эргэн ирэлт хийгээд буй багийн ахлагч С.Стэмкос тооны харьцааг нээсэн бол Н.Кучеров хоёдугаар үе дөнгөж эхлэхэд гоол оруулсан. Ингээд хоёрдугаар үед зочдын довтолгоо ээлж дараалан үргэлжилж В.Хедман болон Б.Пойнт нар гоол оруулсан юм. Харин талбайн эзэд хоёр-р үед Б.Коннолигийн гоолоос өөр гоол оруулж чадахгүй байсан бол тоглолт өндөрлөх үед хаалгачаа суулган талбай дээр 6 дахь тоглогчийг оруулж ирснээр хүний илүүгээ ашиглаж Е.Кузнецов багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан. Гэвч талбайн эздэд оноог барих хангалттай хугацаа байгаагүй бөгөөд үндсэн цагт 4-2 харьцаатай тоглолт өндөрлөсөн. Ийнхүү хоёр багийн цувралын харьцаа 2-1 болж тун сонирхолтой боллоо.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж