Бостон цувралыг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Бостон цувралыг тэргүүлж байна

Бостон цувралыг тэргүүлж байна

НБА-н дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй Бостон Селтикс болон Кливленд Кавальерс багуудын цувралын хоёр дахь тоглолт өнөө өглөө Бостон хотын “Ти.Ди.Гарден” ордонд боллоо.

Хоёр багийн цувралын эхний тоглолтонд талбайн эзэн Бостон Селтикс баг хожоод байсан юм. Ингээд өнөө өглөө болсон цувралын хоёр дахь тоглолтыг зочин баг Кливленд Кавальерс баг сайн эхлүүлсэн. Тэд эхний хагас өндөрлөхөд 55-48 харьцаатай дуусгасан ч хоёрдугаар хагаст талбайн эзэд тоглолтын санаачлалыг авч цаг дуусахад 107-94 харьцаатай Бостон Селтикс баг ялалт байгууллаа.

Талбайн эзэн Бостон Селтикс багаас гараанд гарсан тоглогчид нь жигд сайн тоглолт үзүүлж байсан бөгөөд бүгд 10-аас дээш оноо авсан. Ж.Браун багаа тэргүүлж 23 оноо авсан бол Т.Розье 18 оноо, А.Хорфорд 15 оноо, 10 самбар, М.Моррис 12 оноо, Ж.Татум 11 оноо авсан юм. Ялангуяа тоглолтыгн төгсгөлийг багийн туршлагатай тоглогчид болох А.Хорфорд болон М.Сматр нар сайн хийснээр ялалт байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Харин тэдний өрсөлдөгч Кливленд Кавальерс багаас Л.Жеймс ажлаа хийдгээрээ хийж 42 оноо, 10 самбар, 12 гоолын дамжуулалт өгсөн ч багийнхан нь түүнд хангалттай тус хүргэсэнгүй. К.Лаув 22 оноо, 15 самбар, К.Корвер сэлгээнээс 11 оноо авсан бол бусад тоглогчид нь тун хангалтгүй байлаа. Ялангуяа Жей.Ар.Смит энэ өдөр оноо авч чадаагүй юм. Гэхдээ тоглолт эцэслэн шийдэгдээгүй байгаа. Цувралын дараагийн хоёр тоглолтыг Кливленд Кавальерс баг талбайдаа хийнэ.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж