Жүжигчин О.Тэмүүжин: Майкл Жексоны дүр  таарвал гоё

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Жүжигчин О.Тэмүүжин: Майкл Жексоны дүр  таарвал гоё

Жүжигчин О.Тэмүүжин: Майкл Жексоны дүр  таарвал гоё

“Яг түүн шиг 3” шоуны гурав дахь дугаар тавдугаар сарын 6-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус шоунд хэн нь яг түүн шиг байх бол гэх хүлээлт долоо хоног бүрийн ням гариг бүр үзэгчдийн дунд үүсдэг. Олон нийтийн зүгээс ихээхэн итгэл хүлээлгэж байгаа оролцогчдын нэг бол “Эмоци продакшн”-ийн жүжигчин, дуучин, бүжигчин О.Тэмүүжин буюу Тэмка юм. Тэрбээр   хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүн болгон ““Яг түүн шиг-2” шоунд жүжигчин Т. Бархүү сайн оролцсон. Энэ жилийн шоунд Тэмка сайн оролцох юм байгаа биз дээ” гээд л байгаа. Тийм болохоор эдгээр хүмүүсийн сэтгэлд нь хүртэл үзүүлбэрээ үзүүлж чадахгүй бол яана гэсэн айдас маш их байна. “Яг түүн шиг-3” шоунд намайг оролцоно гэдгийг мэдсэн маш их хүмүүс дэмжиж, амжилт хүсч мэндчилгээ ирүүлсэн. Тийм болохоор Тэмка нь маш их урам авсан. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлаж байна. Та бүгдийнхээ итгэлийг алдахгүй улам их хичээж, чармайх болно”гэв.

Тэрбээр дуучин Майкл Жексоныг шүтдэг бөгөөд хүссэн  дүр  нь таарвал гоё. Нэгэнт жүжигчин хүн энэхүү тэмцээнд оролцож байгаа болохоор жүжигчин хүний үзүүлж болохуйц ажиллагаатай дүр тараасай гэж ярьжээ.

Тэрбээр шоуны  эхний дугаарт “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн залуу насыг санагдуултал чадварлаг дуулсан. Мөн өнгөрсөн ням гарагийн дугаарт дуучин Ука болон хувирч түүний ‘Шөрмөс таттал бүжгийн талбайд…’ хэмээн эгшиглэдэг цоглог ‘Don’t stop’ дууг сонгож тайзыг доргиосон юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж