УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын Ёс зүйн дэд хороог даргалж байсан билээ. Түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгосон тул оронд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг Ёс зүйн дэд хорооны даргаар томилсон юм. Харин өнөөдөр /2018.05.16/ С.Бямбацогт гишүүн дэд хороогоо хуралдуулах тов зарласан юм. Хурлаар иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэхээс гадна, энэ онд хийх ажлаа төлөвлөх аж.
Сануулахад, УИХ-ын тухай хуулийн 24.3.2-т зааснаар “Ёс зүйн дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг хэлэлцэх” үүрэгтэй юм.