Хавайн галт уулын дэлбэрэлт онгоцны нислэгт аюултай

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Хавайн галт уулын дэлбэрэлт онгоцны нислэгт аюултай

Хавайн галт уулын дэлбэрэлт онгоцны нислэгт аюултай

Хавайн Килауэа галт уул идэвхэжсэнээс хойш 12 хоног өнгөрөөд байна. Энэ хугацаанд галт уулаас халуун лав урсч, хорт хийн утаа суунагласаар байна. АНУ-ын геологийн судалгааны төвөөс галт уулын дэлбэрэлтээс шалтгаалан онгоцны нислэгт аюул учрахаас сэргийлэн “улаан гэрэл” анхааруулгыг гаргажээ. Галт уулаас цацарсан үнс, саарал утаа 3567 метрийн өндөрт суунаглаж, оройгоос 30 орчим метрийн зайд агаар дахь хүхрийн давхар ислийн хэмжээ нэмэгджээ. Галт уулын дэлбэрэлтээс болж 2000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн ба халуун лав 37 айлын сууцыг “залгижээ”.

Галт уулын үнс хоргүй боловч нүд, хамарт орсноор загатнуулах, авто замын гулгаа үүсгэх, эрчим хүчний шонд гэмтэл үүсгэх аюултайг анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж