Шүүгч нарт хөгжилтэйгээ хөл нийлүүлэх шаардлага тулгарч байна

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Шүүгч нарт хөгжилтэйгээ хөл нийлүүлэх шаардлага тулгарч байна

Шүүгч нарт хөгжилтэйгээ хөл нийлүүлэх шаардлага тулгарч байна

Улсын дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хуульч эрдэмтэд оролцсон “Эрх зүй ба эдийн засаг” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2018.05.16/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж байна.

Сүүлийн жилүүдэд банк санхүү зэрэг салбарыг даган эдийн засгийн шинэ, шинэ бүтээгдэхүүн нэвтэрч буй аж. Тухайлбал, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлд шинэ санхүүгийн хэрэгслүүд нэвтэрснээр  хөрөнгийн хэмжээ 4 их наяд орчим төгрөгт хүрсэн байна.  Гэвч санхүүгийн шинэ хэрэгслүүдийг дагаад маргаан гарч, тэр нь шүүхэд очих болсон. Харин эдгээр маргааныг үнэн зөв бодитой шийдвэрлэхэд шүүгчийн хувьд мэдээлэлтэй, судалгаатай, энэ чиглэлийн мэдлэгтэй болох шаардлага тулгарч байгааг оролцогчид хөндлөө.

Монгол Улс 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнээр хууль эрх зүйгээ шинэчлэхээс эхлээд эдийн засгийн харилцааг зохицуулсан шинэ, шинэ хуулиуд олноор баталжээ. Гэвч хөгжлийн явцад эдийн засгийн харилцаа нь шинэчлэгдэж байгаа тул үүнтэй шүүгч нар байнга хөл нийлүүлж ажиллах шаардлага мөн тулгарч буй юм байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс зохион байгуулж буй юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж