Монгол улсын хөрөнгийн зах зээлийн асуудлаар ҮЦХОУБ зөвлөмж гаргахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Монгол улсын хөрөнгийн зах зээлийн асуудлаар ҮЦХОУБ зөвлөмж гаргахаар боллоо

Монгол улсын хөрөнгийн зах зээлийн асуудлаар ҮЦХОУБ зөвлөмж гаргахаар боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнгөрөгч долоо хоногт Будапешт хотноо хуралдсан Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (ҮЦХОУБ, IOSCO)-ын 43 дахь удаагийн чуулганд оролцохдоо тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пол Эндрюс, дэд дарга Тажиндер Сингх, Хөгжиж буй зах зээлийн комиссын дарга Ралука Теркочи нартай уулзлаа. Уулзалтаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хандлага, ялангуяа энэ зах зээлд нэвтэрч буй финтекийн шийдэл, шинэтгэл болон хөгжүүлэлтийн хэтийн төлөв, санхүүгийн зах зээлүүдийн нэгдэл интеграцийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Зураг дээр: Зүүнээс ҮЦХОУБ-ын Дэд дарга Тажиндер Сингх, Хөгжиж буй зах зээлийн комиссын дарга Ралука Теркочи, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн,  ҮЦХОУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пол Эндрюс, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн

Хорооны дарга, доктор С.Даваасүрэн ҮЦХОУБ-ын удирдлагуудад Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаар танилцуулж, хууль эрхзүйн орчны үнэлгээ хийж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагуудыг тодорхойлж, эрхзүйн орчныг сайжруулах бодлогын зөвлөмж гаргуулахаар тохиролцлоо.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж