Төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан согтуу жолооч осол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан согтуу жолооч осол гаргажээ

Төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан  согтуу жолооч осол гаргажээ

Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэрт  тавдугаар сарын 12-ны өдөр  төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан автобусны жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ослын үеэр автобусанд зорчиж явсан хүүхдүүд бэртэж гэмтээгүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв. 

Иймээс төгсөлтийн эрдмийн баяраа тэмдэглэх үедээ оюутан, сурагчдын аюулгүй байдлыг хангаж  ажиллах, нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах, ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн эсэх, жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, согтууруулах ундаа хэрэглээгүй эсэх зэргийг нягталж шалгахыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.  

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж