Монгол Улс газар тариалангийн бүс нутгаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Монгол Улс газар тариалангийн бүс нутгаа зарлалаа

Монгол Улс газар тариалангийн бүс нутгаа зарлалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.05.16/ болж, газар тариалангийн бүс нутгийг зарлах шийдвэр гаргалаа. Ингэхдээ Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Өвөрхангай, Архангай гэсэн долоон аймгийн нийт 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар зарлав. Монгол Улс нийт нэг сая 50 мянган га тариалангийн талбайтай. Үүнээс 700 мянган га талбайг эргэлтэд оруулсан. Үлдсэн 300 мянган га талбай нь атаршсан болон үндсэн хэлбэрээр ашигладаг. Тиймээс салбарын яамны зүгээс энэхүү 300 мянган га газрыг эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.  

Энэ талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдааны дундуур мэдээлэл хийв. Тэрбээр “Ирэх жил газар тариалангийн салбар үүссэний 60 жилийн ой болно. Өөрөөр хэлбэл шинэ жаран эхэлж байна. Нэг жаран өнгөрч байгаа учраас тариаланчиддаа зориулж түүхэн шийдвэр гаргалаа. Монгол Улс газар тариалангийн бүс нутагтаа зориулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх болно” гэв.

Газар тариалангийн бүс нутагт мал орууллаа гэх маргаан малчид, тариаланчдын дунд байнга гардаг. Тэгвэл цаашид малын тэжээл тарих, мал махаа чанаржуулах, малаа эрчимжүүлэх чиглэлийн бодлого хэрэгжүүлнэ гэдгээ салбарын сайд онцолсон юм.

Тариалангийн бүс нутгууд  
Аймгийн нэрСумын нэрБаг Багий нийт дүн 
1Сэлэнгэ Алтанбулаг1.2.33
2Цагаан нуур1.2.33
3Ерөө 1.2.33
4Зүүн бүрэн 1.2.33
5Мандал 4.5.6.7.8.9.6
6Орхон 1.22
7Сант 1.22
8Баянгол 1.2.33
9Сайхан 2.32
10Жавхлант1.22
11Түшиг1.22
12Орхонтуул1.2.33
13Баруунбүрэн 1.2.33
14Хушаат 1.22
15Шаамар1.2.33
16Хүдэр 1.22
 Нийт  44
1ТөвАргалантСумд  
2БаянхангайСумд  
3УгтаалцайдамСумд  
4Цээл Сумд  
5БаянцогтСумд  
6БаянчандманьСумд  
7ЖаргалантСумд  
8Сүмбэр Сумд  
9Борнуур Сумд  
10Батсүмбэр Сумд  
11АрхустСумд  
12Эрдэнэсант 1.2.3.44
13Заамар 11
 Нийт  5
1Дархан-УулОрхон Сумд  
2Хонгор1.2.33
 Нийт  3
1Булган Хутаг-Өндөр1.2.53
 Нийт  3
1Хэнтий Хэрлэн 5.7.83
2Жаргалт хаан 31
3Өмнөдэлгэр 2.3.73
4Бидэр 2.42
5Баян-Адарга 11
6Дадал1.32
7Норивлин 31
8Батноров 41
9Мөрөн 4.52
 Нийт  16
1ӨвөрхангайХархорин 5.6.73
 Нийт   3
1АрхангайЦахир Жинст 1
2Хангай Арбаясгалант1
3Тариат Дэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт5
4Чулуут  Зуун мод 1
5Өндөр-Улаан Хануй, Тээл 2
6Батцэнгэл Баян-Уул, Дэл, Хөнөг3
7Ихтамир Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр 3
8Төвшрүүлэх Баян-Өндөр 1
9Булган Баянбулаг1
10Цэнхэр Буйлан, Алтан-Овоо 2
11Хайрхан Могой, Жарантай, Асгат 3
12Цэцэрлэг Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг4
13Эрдэнэмандал Алаг-Уул1
14ЖаргалантЗуслан1
15Хашаат Жаргалант, Номгон 2
16Өлзийт Байшир, Бодонт2
17Өгийнуур Дойт, Орхон, Тоглох3
18Хотонт Бургалтай, Улаан чулуу, Хөөвөр 3
 Нийт  39
 Нэгдсэн дүн 60 113
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж