Л.Мөнхтүшиг: Сунгалттай паспортаар зорчиж болно | News.MN

Л.Мөнхтүшиг: Сунгалттай паспортаар зорчиж болно

Л.Мөнхтүшиг: Сунгалттай паспортаар зорчиж болно

Л.Мөнхтүшиг: Сунгалттай паспортаар зорчиж болно

Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг

Хэд хоногийн өмнө сунгалттай паспорттай Монгол Улсын иргэнийг Казахстан Улсын хилээр нэвтрүүлэлгүй буцаасан. Үүнтэй холбоотойгоор сунгалттай паспорттай иргэнийг хилээр гарахгүй байхыг сануулах болсон. Гадаад харилцааны яамны (ГХЯ) Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.  


-Сунгалттай гадаад паспорттай иргэн заавал шинээр гадаад паспорт авах ёстой юу?

-Сунгалт хийсэн гадаад паспортаар гадаадад зорчиж буй иргэдэд зориулан гаргасан сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор олон нийтийн дунд ташаа ойлголт гарсан байна. НҮБ-ын харьяа Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг. НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд уг стандартыг хэрэгжүүлэх тухай заасан байдаг. Эдгээр баримт бичгийн дагуу Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, таван жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн. Дээрх хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн хувьд сунгалтын хугацаа нь дуусах хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Тухайн паспортаар гадаадад зорчих боломжтой.

-Одоогоор хэдэн орон сунгалттай паспорттай хүнийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна вэ?

Сунгалттай гадаад паспорттай иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн нь Казахстанаас гадна Энэтхэг, Израйл, Өмнөд Африк, Англи зэрэг улс байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагад сунгалттай гадаад паспорттай иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй орны жагсаалт гэж байдаггүй. Тиймээс бид гадаадад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан тухайн улсын хилийн шалганы байгууллагаас албан ёсны мэдээллийг авч, бүх мэдээллийг нэгтгэж байна. Эдгээр улс орны мэдээлэл тодорхой болсны дараа олон нийтэд түгээнэ.

Түүнчлэн сунгалттай гадаад паспорттай иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн улсад зорчих иргэд шинээр паспорт захиалах, авах шаардлагатай. Гадаад харилцааны яамны зүгээс цаашид сунгалттай паспортаар нэвтрэх боломжгүй улс орнуудын талаарх албан ёсны мэдээллийг тухай бүр олон нийтэд хүргэх болно.

Манай улсын хөрш зэргэлдээ орон болон АНУ, БНСУ-д, европын оронд сунгалттай паспортаар зорчиход асуудалгүй байгаа. Хугацаанаас өмнө сунгалт хийлгэсэн гадаад паспорттай иргэдийн паспортын хувьд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр бөгөөд гадаадад зорчих боломжтой. Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол гарсан тул эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатай болж байгаа юм байна. 

Мөн гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь зургаан сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдийг шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.

Гадаад паспортын үйлчилгээг 10 цэгт үзүүлж байгаа

 

Жил бүр зуун айлд байрлах Улсын бүртгэлийн газарт уртаас урт дараалал үүсгэж, асуудал дагуулдаг гадаад паспортын үйлчилгээнд шинэчлэл хийсээр байгаа. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг халж, зөвхөн шинээр олгох болсон. Мөн дөрөвдүгээр сарын 9-нөөс Зуун айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын (ОӨУБЕГ) үйлчилгээний нэгдсэн байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлдэггүй болсон. Ингэснээр гадаад паспортаа нийслэлийн төвийн зургаан дүүрэг болон “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, Долоон буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзалгүй захиалж, захиалсан газраасаа паспортаа авах боломжтой болсон билээ. Энэ талаар бид өмнө нь сурвалжилсан юм.

Р.Ренчиндулам

 

"Болор дуран"-аар шалгав.

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Франц дахь Монгол Улсын элчин сайд Баттөрд 2018-05-16 78.221.13.221

Францын Элчин сайдын яамны консулын газар гэж үхэр тэрэг шиг удаан ажиллагаатай газар нэг байна аа, Утсаа авахгүй,захиа явуулахаар хэд хонож очно,явуулсан захиа нь 10 хонож ирнэ, Францын Ла Пост бол маш шуурхай ажиллагаатай газар, Явуулсан гэж хүмүүст худлаа ярихаа боливол таарна, Гадаад пасспорт захихаар алга болчихно, Та нар төрийн үйлчилгээ үзүүлж байгаа бол хурдан шуурхай үйлчилгээг хэзээ үзүүлж эхлэх юм бэ?

Хөөе залуу 2018-05-16 219.148.29.166

Танай Эрээний консулд чинь хүн байдаггүй хоосон хаалттай газар байх юм.4 хоног хүлээж уулзаж асуудал гомдолоо гаргаж учир явдлаа хэлэхээр бид мэдэхгүй гэж худлаа ном дүрэм яриад би амрах цаг боллоо гээд хөөгөөд гаргах юм.иим байж болох уу.хэдэн учраа олохгүй пээдгэр бацаанууд Эрээнд мөн танхайрч байна шүү.согтуу.хүүхэндээд л.том наймаа хийж.виз шаглаад л.мөнч их гайтай ажилтнууд томилжээ та нар.

jargalsaikhan 2018-05-16 90.41.236.179

yu geed xutsaad bgaa gulug ve uursduu sungalttai pas saar xil nevtruulexgui gej uursduu xutsaj xutschixaad odoo nevtruulexgui uls gurniig sudlaad xariu ugie gex ym ta nariin sudlax geseer baital ard irged chini xoxirood uldej baina yasan xudalch xuurmag xumuus ene yamand shurgalj duusaa ve \n

зочин 2018-05-16 112.72.14.77

Канад яадаг бол? Мэдээлэл сайн өгч байгаад баярлалаа

Мөөгий 2018-05-16 125.129.217.144

Улсууд нь оруулахгүй байхад энд мэдэгдэл хийгээд яахав дээ. Харин ч энэ үгэнд чинь итгээд очтол оруулахгүй бол хөрөнгө мөнгөөрөө шатах бишүү

Зочин 2018-05-16 112.72.14.49

[Хориотой Үг] малуудаа! Наад мэдээллээ бүрэн уншаач! Эсвэл уншсан ч юм ойлгодоггүй үхэрнүүд байдаг юм уу!

Зочин 2018-05-16 202.179.25.31

Гадаад паспортоо 10 жилээр өгмөөр юм

Тэгмээр дээ ГЯ гэж байгаа бол 2018-05-16 202.9.40.61

Элчингүүд гэж дарга нар түүний авгай нарт үйлчилдэг, жирийн иргэдээ тоодоггүй хогийн газар бдг

Зочин 2018-05-16 27.123.212.136

Тайлбарийг зөв ойлгох чадваргүй бол өөрийнхөөрөө буруутад явахаас даа.

Зочин 2018-05-16 45.117.35.7

Хилээс буцаад байхад энэ бацаан юу гэж донгосоод байнаа.

kosko 2018-05-16 153.163.30.62

mundag baatar meen bavchhiimsandaaa kkkk

zochin 2018-05-16

ene sarhaisan hamart uymaa meddeg yumuu heleer gargahgui butsaagaad baina geed baihad

kosko 2018-05-16 153.163.30.62

sin unsh orkoo

Зочин 2018-05-16

Маш зөв

Зочин 2018-05-16 202.21.106.148

Ихэнх иргэд Орос, Хятад, Солонгос явдаг тул одоохондоо асуудал гайгүй байна. 2021 оноос бүгд сунгалтгүй паспорттой болчих тул энд сүржигнэх асуудал алга. Казахстан руу хасгууд голдуу явна.

Ss 2018-05-16 92.47.35.73

Mongolchuud hyatad ahan duus deeree ochihod asuudal garahgui yum bna

Зочин 2018-05-16 112.72.11.109

Mal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж