Б.Саранчимэг: Ногоон бодлогыг цаашдаа ч дэмжиж ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг: Ногоон бодлогыг цаашдаа ч дэмжиж ажиллана

Б.Саранчимэг: Ногоон бодлогыг цаашдаа ч дэмжиж ажиллана

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Японы Осака дахь Ерөнхий Консулын газрын Монгол Улсын соёлын элч Сато Норико болон холбогдох бусад албаны хүмүүс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Япон Улсаас авчирсан сакура, гацуур мод тарилаа. Монголын соёлын элч Сато Норико нь байгаль орчинд ээлтэй олон үйл ажиллагааг Монголд зохион байгуулдаг бөгөөд үүний нэг нь цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байгаа явдал юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ “Хуучин ажиллаж байсан хамт олонтойгоо уулзаж, цэцэрлэгт хүрээлэндээ алс холын Япон Улсаас манайхыг зорьж сэтгэл, цаг хугацаа гаргаж авчирсан Сакураг тарилаа. Өмнө нь би Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн  захирлаар ажиллаж байхдаа хатагтай Сато Норикотай уулзаж, худаг ч байхгүй хоосон газар мод тариад хамтын ажиллагааныхаа эх суурийг тавьж байсан. Цаашдаа иргэдийн аятай тухтай амьдрах орчин бүрдүүлэхэд иргэдийн оролцоо, төрийн бодлого хэрэгтэй. Тиймээс ногоон бодлогыг цаашдаа ч дэмжиж ажиллана” гэлээ.

Харин Монгол Улсын соёлын элч Сато Норико Б.Саранчимэг гишүүнтэй олон жилийн үр бүтээлтэй хамтын ажиллагаатай байгаагаа онцолж, энэ хүрээнд мод тариад орхих биш ургуулдаг болгохын тулд ногоон байгууламжийн арчилгааны чиглэлээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг Японд туршлага солилцох, чадваржуулах сургалтад хамруулснаа хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж