Д.Сугар: Би хурдхан чөлөөлөгдмөөр байна

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Д.Сугар: Би хурдхан чөлөөлөгдмөөр байна

Д.Сугар: Би хурдхан чөлөөлөгдмөөр байна

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар болон бусад дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс гурван гишүүн, УИХ-ын дарга нэг Цэцийн гишүүнийг томилох ёстой. Гэвч одоогоор Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох асуудлыг УИХ-д өргөн бариагүй байгаа юм.

Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлаа өгөх үү гэсэн асуултад  “Дараагийн хүн томилогдтол ажиллах хууль зүйн орчин байгаа. Надад хүсэл алга. Бушуухан чөлөөлөгдмөөр байна” гэсэн тайлбарыг хэвлэлд өгчээ. УИХ болон Ерөнхийлөгчийн зүгээс удахгүй цэцийн гишүүдийг өргөн барих байх гэсэн мэдээлэл байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж