“Ажилдаа дугуйгаар очъё” аян Москвад эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

“Ажилдаа дугуйгаар очъё” аян Москвад эхэллээ

“Ажилдаа дугуйгаар очъё” аян Москвад эхэллээ

“Ажилдаа дугуйгаар очъё” аян Москвад явагдаж байна. Аяны хүрээнд Москва хотын өөр өөр газарт дугуй түрээслэх есөн газрыг ажиллуулж байна хэмээн Let’s bike it! төслийн зохицуулагч Владимир Кумов РИА Новости-д хэллээ.

Тавдугаар сарын 14-нөөс 27-ны хооронд хоёр долоо хоногт аяныг дэмжиж байгаа кафе, ресторан, дэлгүүрийнхэн дугуйтай үйлчлүүлэгчдэд хөнгөлөлттэй, эсвэл урамшуулалтай үйлчилнэ. Бас аяныг дэмжиж байгаа ажил олгогчид ажилчдаа дугуйгаар ажилдаа ирэхийг уриалах юм. Мөн Москвагийн дагуул хотууд руу явдаг электричка буюу галт тэргээр  дугуйгаа төлбөр төлөлгүй авч явж болох ажээ.

Аяныг 150 байгууллага, аж ахуйн нэгж дэмжиж байна хэмээн Кумов хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж