Меган Марклийн аав хуримын ёслолд оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Меган Марклийн аав хуримын ёслолд оролцохгүй

Меган Марклийн аав хуримын ёслолд оролцохгүй

Английн хунтайж Харри болон жүжигчин Меган Маркл нар гурав хоногийн дараа хуримын ёслолоо товлоод байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр Меган Марклийн эцэг охиноо хуримын ёслолд хөтлөн алхахгүй болсон талаарх мэдээллүүд цацагдсан юм.

Энэ талаар Меганий эцэг нэгтэй эгч Саманта Маркл Британийн телевизэд тэдний аав болох Томас Маркл зүрхний шигдээс өвчний улмаас энэхүү шийдвэрийг гаргасан талаар ярилцлага өгчээ. Охиныхоо хуримаас болж асар их хэвлэл мэдээллийн хараанд өртөж, олны анхаарлыг татах болсон нь түүнийг сэтгэл санааны хямралд оруулж, энэ нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй талаар Саманта тайлбарласан байна.

                                                                                                                                                Г.СҮМБЭЭ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж