Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлснээр хоёр Солонгос улсын өндөр түвшний төлөөлөгч нар өнөөдөр /2017.05.16/ Энхтайваний ордонд уулзахаар болсон ч цуцлагдсан талаар мэдээлэл гарч эхэллээ.
Өнөөдрийн уулзалтын үеэр дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Мун Жэ Ин болон Ким Жон Ун нарын түүхэн уулзалтын үеэр хийгдсэн тохирооны дагуу 70 жилийн туршид үргэлжилсэн үл ойлголцлыг эцэслэж хоёр улсын нэгдэх асуудал болоод Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс бүрмөсөн татгалзах ажиллагааны талаар санал солилцох байсан.
Уулзалтад Хойд Солонгос улсаас Эх орны энхийн нэгдлийн хорооны тэргүүлэгч Ри Сон-вон, Төмөр замын дэд сайд Ким Юн-хёк болон Биеийн тамир спортын хорооны дэд сайд Вон Кил-ю нарын 29 хүний бүрэлдэхүүнтэй баг биечлэн оролцох бол Өмнөд Солонгос улсыг төлөөлж Энхийн Нэгдлийн сайд Чо Мён-гёний тэргүүтэй таван хүн тус тус оролцохоор төлөвлөгдөөд байсан юм. Хойд Солонгосын төв телевизийн мэдээлснээр тэд цөмийн зэвсгийн туршилт явуулж буй талбайнуудаа энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд идэвхгүй болгоно хэмээн төлөвлөж байгаа юм. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нарын уулзалт ирэх сарын 12-нд Сингапур улсад болохоор тогтсон билээ.
Г.СҮМБЭЭ