Спортын төв ордонд 20 жилийн дараа бөхийн барилдаан болно | News.MN

Спортын төв ордонд 20 жилийн дараа бөхийн барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Спортын төв ордонд 20 жилийн дараа бөхийн барилдаан болно

Спортын төв ордонд 20 жилийн дараа бөхийн барилдаан болно

Монголын Үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааны дунд Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан байсан юм. Энэхүү барилдаан холбооны маргааны улмаас хойшлогдсон. Тэгвэл ирэх ням гаригт буюу энэ сарын 20-ны өдөр Спортын төв ордны зааланд дээрх барилдааныг зохион байгуулахаар болсон байна.

Бөхийн холбооны маргаан дуусаагүй байгаа учраас Баянзүрх дүүргийн прокурорын газраас Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс өргөөнд болох байсан бөхийн барилдаанууд хойшилсоор байгаа юм. Спортын төв ордонд 1959-1998 оны хооронд Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанууд болж байжээ. Хамгийн сүүлд 1998 оны аравдугаар сард Улс, аймгийн алдар цолтой томоохон барилдаан болсноос барилдаан болоогүй аж. Тиймээс тус ордонд 20 жилийн дахин бөхийн барилдаан болохоор болсон байна.

 

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2018-05-16 112.72.14.44

Баянмөнх гуай, Сүхбат 2 тусдаа холбоо байгуулаад, тусдаа бөхийн ордон баривал яасан юм.

Avatar

Зүчин 2018-05-16 202.21.126.30

Бөхчүүд нь учраа ольё гээд байх юм. Хар Баянаа үгүй ганцхан минийхээр гээд байх юм. Гүэ энэ Овсынхон мөн кэцүү улс юмаа. Одоо Үвс бөхийн холбоогоо байгуулаад тусдаа гараач ээ.

Avatar

dgm 2018-05-16 202.70.36.14

маргаан гарлаа гээд бөхийн өргөөг битүүмжлээд байхдаа яахав дээ. орлогоо олоод, ашиглалтыйн зардлаа төлөөд явж л байна биз, өмчлөл дээр маргасан биш

Avatar

Зочин 2018-05-16 203.91.116.184

20 жил ч гэх шиг 8 жилийн өмнө барилдаан болсон юм даа. болорчулуунаа.

Avatar

Зочин 2018-05-16 112.72.15.194

БАЯНАА ШУНАЛ БӨХ ХОРЛОЖ БАЙНА

Avatar

zochin 2018-05-16 66.181.168.81

Nisehiin ordond hiivel zugeerdee Sportiin tuv ordon gej heruuliin buzar shingesen gazar. Hel am ni diildehee baisan undesnii buh 2 ch taarchdee. Suhbat gej neg ovilgogui avgai huuhen solison hugiin judaggui nuhur buhuus savraa tatah heregtei.

Avatar

БМ 2018-05-16 202.179.24.101

Манай үндэсний бөхийн барилдаан бол сонирхогчийн түвшний спорт. Энд хэдэн ч холбоо, хэдэн ч дарга байж болно. Гэхдээ цол зэргийг Ерөнхийлөгчийн зарилгаар олгодог учир төрийн ивээлд байдаг гэж ойлгож болно. Яагаад гэвэл монголчуудын өв соёл, үнэт зүйл, эв нэгдэл энэ спорттой салшгүй холбоотой байдаг.
Төрийн хүндэтгэлийн түвшний албан ёсны барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд болдог учир бусад барилдаан хаана ч болсон болно. Баянмөнх, Чинбат нар өөрсдөө ордон бариад барилдаан зохион байгуулсан ч болно, бөхийн өргөөг аваад зохион байгуулсан ч болно. Хамгийн гол сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдээд тодорхой хэлбэрт оруулаад улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг л шаардана. Хэнийг нь дагахаа бөхчүүд өөрсдөө л мэднэ, хаана зохион байгуулж байгаа ямар барилдааныг үзэхээ бөх сонирхогчид мөн өөрсдөө мэднэ шүү дээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд манай бөхийн барилдаан болон бөхчүүд маш сайн чанаржсан. Монгол туургатан болон дэлхийн бөхийн олон төрөлд барилдаанд монголчуудыг дийлэх өөр улс орон байхгүй байгаа. Өнөөдрийн хүрсэн амжилтаа алдахгүй, эв нэгдэлтэй байвал олон түмэн, нутаг усныхаа түмэн олноос илүү дэмжлэг авч, илүү л хөгжих болно. Хагаралдвал доошоогоо л явах болно.

Avatar

Зочин 2018-05-16 66.181.166.24

Шуналаа гэж,хөгшин залуугүй нүдний булай болгох юм даа

Avatar

Зочин 2018-05-16 202.55.183.108

Хэрүүлийн бузар

Avatar

Зочин 2018-05-16 202.21.106.148

Нисэхийн спорт ордонд хийгээчээ

Avatar

Зочин 2018-05-16 103.9.90.50

"…. 20 жилийн дараан бөхийн барилдаан" " …тус ордонд 20 жилийн дахин" "…Улс, аймгийн алдар цолтой томоохон барилдаан болсноос барилдаан болоогүй аж." Ийм утгагүй юм бичдэг сэтгүүлч байтугай 1 дүгээр ангийн хүүхэд, гадаад хүн ч ингэж ярихгүй.Админ энийг анхаараач. Энэ сэтгүүлч арай бишээ.

Avatar

БМ 2018-05-16 202.179.24.101

Хүн муулах яахав, зүгээр уншаад утгаар нь ойлгочих

Avatar

зочин 2018-05-16 66.181.166.196

Энэ үндэсний бөхийнхнийг маргаанаа нэг тийш нь болгох хүртэл уралдаан тэмцээн зохион байгуулах эрхийг хасах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-05-16 112.72.14.123

Ene Durbudiin hariig diileh huuli alga uu??? Bayanaagiin sanaatai ene 3 abaragiin barildaaniig tasalduulah gesen ajilgaa !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж