Спортын төв ордонд 20 жилийн дараа бөхийн барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Спортын төв ордонд 20 жилийн дараа бөхийн барилдаан болно

Спортын төв ордонд 20 жилийн дараа бөхийн барилдаан болно

Монголын Үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааны дунд Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан байсан юм. Энэхүү барилдаан холбооны маргааны улмаас хойшлогдсон. Тэгвэл ирэх ням гаригт буюу энэ сарын 20-ны өдөр Спортын төв ордны зааланд дээрх барилдааныг зохион байгуулахаар болсон байна.

Бөхийн холбооны маргаан дуусаагүй байгаа учраас Баянзүрх дүүргийн прокурорын газраас Бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс өргөөнд болох байсан бөхийн барилдаанууд хойшилсоор байгаа юм. Спортын төв ордонд 1959-1998 оны хооронд Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанууд болж байжээ. Хамгийн сүүлд 1998 оны аравдугаар сард Улс, аймгийн алдар цолтой томоохон барилдаан болсноос барилдаан болоогүй аж. Тиймээс тус ордонд 20 жилийн дахин бөхийн барилдаан болохоор болсон байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж