Т.Санчир тэргүүн тоглогчийн шагналыг хоёр жил дараалан хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Т.Санчир тэргүүн тоглогчийн шагналыг хоёр жил дараалан хүртэв

Т.Санчир тэргүүн тоглогчийн шагналыг хоёр жил дараалан хүртэв

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Дээд лиг”-ийн тэмцээн зургаан сарын турш үргэлжилж, энэ долоо хоногт өндөрлөсөн. Дээд лигийн финалд ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир, О.Сэргэлэн, М.Отгонмөнх, С.Өрнүүнбилэг нарын шилдэг тамирчдыг багтаасан “Хасын хүлэгүүд” баг түрүүлсэн.

Тэд өрсөлдөгч “Авт Төв Ургац”-ыг 4:1 цувралаар хожсон юм. Цувралын тав дахь тоглолт даваа гаригт сонирхолтой болж, 107:104 оноогоор “Хүлэгүүд” ялалт байгуулж, лигийн зургаа дахь түрүүгээ хүртсэн. Тэгвэл тус багийн шилдэг тоглогч Т.Санчир тэргүүн тоглогчийн шагналын эзэн болсон юм. Хувь тоглогчид очдог хамгийн нэр хүндтэй шагналын нэг бол тэргүүн тоглогчийн шагнал байдаг. Т.Санчир энэхүү шагналыг хоёр жил дараалан хүртлээ. Мөн лигийн шилдэг гадаадын тоглогч шагналыг “Хасын Хүлэгүүд” багийн америк легионер Жөү Рэйд хүртсэн байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж