Э.Цэндбаатар Алматы хотод болсон тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар Алматы хотод болсон тэмцээнд түрүүлэв

Э.Цэндбаатар Алматы хотод болсон тэмцээнд түрүүлэв

Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсад цуврал тэмцээнд оролцож байгаа билээ. Алматы хотод өчигдөр өндөрлөсөн СССР-ын Армийн генарал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII Олон Улсын А зэрэглэлийн тэмцээнээс ОУХМ Э.Цэндбаатар (64 кг) алтан медаль хүртсэн бол спортын дэд мастер Ц.Мөнхбаатар хүрэл медалийн эзэн боллоо. Уг тэмцээнд ОХУ, Узбекстан, Кыргызстан, Тажикстан, Казахстан, Монгол зэрэг улсуудын шилдэг ширэн бэлийтнүүд 10 жинд нийт 128 боксчин хүч үзсэн юм.

Дасгалжуулагч Х.Хайнарын удирдсан багт А.Нурлан, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг, Ц.Мөнхбаатар нарын тамирчид багтсан. Баг тамирчид дараагийн хамтарсан бэлтгэлийг Астана хотод хийх юм байна. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж